Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр  томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр  томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Нэр бүхий 13 хүнийг шүүгчээр  томилуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан  болж  нэр бүхий 13 хүнийг шүүгчээр  томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх байгуулах тухай 2013 оны хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед  нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч  буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн  асуудал маргаан дагуулсаар байв.

Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч томилогдоогүй шүүгч нар  Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж,  нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 24 ний  өдрийн ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр  шийдвэрлэлээ.

Түүнчлэн, 2013 онд шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, томилохдоо хууль зөрчсөн тухай  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамд хандан гаргасан  шүүгч Т.Энхмаагийн  хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж