Путин хуурамч мэдээллээс болж төөрөлдөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Путин хуурамч мэдээллээс болж төөрөлдөж байна гэв

Путин хуурамч мэдээллээс болж төөрөлдөж байна гэв

Бүслэгдсэн Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил Пүрэв (2022.03.31) гаригийн өглөө эхлэв. Оросын тал түр хугацаанд галыг зогсоож, НҮБ болон "Улаан загалмайн нийгэмлэг" хамтран иргэдийг нүүлгэн шилжүүлж байна гэж мэдээллээ. Харин Украины талаас илгээж буй нөхцөл байдлын мэдээнүүд Путинг төөрөгдөлд оруулж байна гэж Цагаан ордон үзжээ. Францын Ерөнхийлөгч Эммануаль Макрон Мягмар гаригт Ерөнхийлөгч Путинтай нэг цаг гаруй хугацаанд утсаар ярьсан. Үүний дараа Макрон хэвлэлд “Путин Украиныг бууж өгсөн цагт гал зогсооно гэж хэлсэн” гэж мэдээлжээ. Гэвч ОХУ болон Украины энхийн хэлэлцээ амжилттай өрнөж дайны бүсэд буй энгийн иргэдийг аюулгүй газар хүрэх хүртэл гал зогсоох шийдвэрт хүрсэн.

Орос болон  Украины энхийн хэлэлцээ дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дахин хийх  болсон байна. Украины хэлэлцээч Дэвид Арахамиа цахим хуудаснаа “Украин дэлхийн улс орнуудын хамт уулзах хэрэгтэй гэсэн боловч оросын тал гэрээ хэлэлцээнд анхаарал хандуулах шаардлагатай”гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж