Оросын цэргүүд өөрсдийнхөө нисэх онгоцыг буудаж сөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Оросын цэргүүд өөрсдийнхөө нисэх онгоцыг буудаж сөнөөжээ

Оросын цэргүүд өөрсдийнхөө нисэх онгоцыг буудаж сөнөөжээ

Их Британийн тагнуулын албаны дарга Жереми Флеминг Украины дайны нөхцөл байдлын талаар өчигдөр тус улсын засгийн газарт мэдээлэл өгчээ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг ярьсан байна. Тодруулбал, Украины дайнд оролцож буй Оросын цэргүүд өөрсдийн нисэх онгоцыг санамсаргүйгээр буудаж унагаасан гэнэ. Мөн Украинд тулалдахаар очсон Оросын цэргүүд өөрсдийн зэвсэг техникээ албаар доголдуулах, тушаал биелүүлэхээс татгалзах зэргээр аашилж байгаа аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхүүд нь түүнд дайны нөхцөл байдлыг үнэнээр нь мэдүүлэхээс эмээж байгаа гэх мэдээллийг хийсэн байна.

ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайралт эхлүүлснээр 36 хонож байна. Оросын дайралт дэлхий дахиныг цочроосон боловч Их Британийн тагнуулуудын хувьд хэдийнэ таамагласан зүйл гэдгийг Жереми Флеминг онцолжээ. Тагнуулчдын тооцоолсноор Путины Украиныг эзлэх төлөвлөгөө бүтэлгүйтсээр байгаа тул В төлөвлөгөөнд орж, энгийн иргэдийн эсрэг, хотуудыг сүйтгэх ажиллагаа явуулж байна гэв.

“Путин Украины ард түмний эсэргүүцэл, нэгдмэл байдлыг дорд үнэлсэн төдийгүй эдийн засгийн үр дагаврыг дутуу тооцож, өөрийн армийн хүч чадалд бардаж, хурдан хугацаанд ялалт байгуулахаар тооцсон гэдэг нь тодорхой байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Зөвлөхүүд нь Путинаас эмээж байгаа учраас Украинд орос цэргүүд ямар муу тулалдаж байгаа бодит байдлыг үнэнээр нь илтгэхгүй байгаа гэж тагнуулууд таамагласан байна.

НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээр Украины дайнд 1119 энгийн иргэн амь үрэгдсэн байна. “NATO”-гийн тооцооллоор ОХУ-аас Украинд хийж буй дайнд 7000-15 мянган орос цэрэг амь үрэгдсэн гэсэн бол Москвагаас 1351 гэж мэдэгджээ. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 12-нд мэдээлэл өгөхдөө дайнд тус улсын 1300 цэрэг амь үрэгдсэн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж