Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болсон болчимгүй алхмаас болж, АНУ-ын кино урлагийн Академи Уилл Смитэд сахилгын хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Академийн зүгээс Лхагва гаригийн орой мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Уилл Смитийг шагнал гардуулах тайзан дээр Крис Рокыг алгадсаны дараа хамгаалах ажилчид ёслолыг орхин явахыг хүссэн байна. Харин Уилл эсэргүүцсэн гэжээ.
Мэдэгдэлд “Захиргааны зөвлөл Уилл Смитийн бие махбодтой зохисгүй харьцсан, зүй бус үйлдэл гаргасан, заналхийлэл үйлдсэн, Академийн ёс зүйн хэмжээг зөрчсөн хэргээр сахилгын хэрэг үүсгэсэн” гэж бичжээ. Сахилгын шийтгэлд Уилл Смитийг Академийн гишүүнээс түдгэлзүүлэх санал хураалт явуулна.
Мөн дөрөвдүгээр сарын 18-нд болох Академийн удирдах зөвлөлийн хурлаар “Кинг Ричард” киноны баг хамт олонд шийтгэл оногдуулах талаар хуралдах юм. Хурлын үеэр гарсан шийдвэрийг бичгээр Уилл Смитэд хүргүүлэх юм байна.
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болсон үйл явдалд Академийн зүгээс Крис Рок болон нийт үзэгчдээс уучлалт хүссэн. Крис Рокын хувьд Уилл Смитийн эсрэг цагдаад гомдол гаргаагүй бөгөөд Жада Пинкет Смитийг үс халцрах өвчтэй байсныг мэдээгүй гэжээ.
Эх сурвалж: Etoneline
Холбоотой мэдээ