
Үүнтэй зэрэгцэн нэгэн тэрсүүд бодол төрсөн нь тэнд байгаа иргэддээ сонгуулиар амласан мөнгөө өгөх гэж л санасан, тэр ч байтугай бөөн зардал гаргаж Элчингийнхнийг дайчилсан гэдэгт эргэлзэхгүй байхын аргагүй. Үнэхээр Монгол гэдэг их айлын нэг хүүхэд нь яах аргагүй мөн гэж үзсэн бол сонгуулийн санал хураалтад ч тэднийг ийм маягаар оролцуулж дэлхийд тархсан иргэддээ хүндэтгэл үзүүлж болох байсан. Гэтэл иргэн бүрийн мөнгө олгоход нас харгалзахгүй, “монгол толгойтой” бүхэн мөнгө болж харагдсан учир ар гэрийнхний хүсэлтээр ийнхүү хүч тавьж ажиллаж байгаа бололтой.
Зөвхөн АНУ-д бус олон оронд Элчингийнхнийг ийнхүү дайчлах биз ээ. Үр дүнд нь Монгол Улсын иргэн хэдэн саяд ч хүрч мэднэ. Харин “Хүний хөгжлийн сан”-гаас уг мөнгийг олгохдоо хэчнээн иргэнтэйгээр төлөвлөсөн бол. Шинээр гэр бүл бологсод, хүүхдийн мөнгө зэрэг нь зохиомол гэр бүлийг олшруулж, тэнэмэл хүүхдүүдийг ээж, аавтай болгож буян үйлдсэн. Мөнгө олгохоо зогсоомогц гэр бүл салж, хуурамч аав ээжүүд хүүхдээ хөөж явуулсан гажуудал үүсч байгаа. Тиймээс энэ удаа Монголын хүн ам огцом өсөх нь нэгэнт тодорхой болоод байна. У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин