"Найман шарга"-д ам.доллар 3180 төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

"Найман шарга"-д ам.доллар 3180 төгрөгт хүрэв

"Найман шарга"-д ам.доллар 3180 төгрөгт хүрэв

Банкууд ам.доллар тодорхой хязгаартай олгож байгаагаас  "Найман шарга" валют арилжааны захад эрэлт ихэссэн байна. Тодруулбал, валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3180 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 2000-3000 хүртэлх ам.долларыг л зарж байгаа аж.

Арилжааны гол захад ам.долларыг долоо хоногийн өмнө 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор. Хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.долларыг 3000-3020 төгрөгөөр зарж байсан юм. Харин энэ сарын 23-наас хойш ам.доллар өдөр бүр тогтмол 30-40 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт буурсан аж. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй өснө. Тэгэхээр хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм. Мөн тус валют арилжааны төвд юань гэхэд л 470-500 төгрөгөөр зарж байна.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ӨНӨӨДРИЙН ХАНШ 2944 ТӨГРӨГ

Монголбанкнаас өнөөдөр /2022.03.31/ зарласан ханшийн тухайд ам.доллар 2944 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд болох Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн бүрд зарахгүй байгаа гэсэн тайлбар өглөө. Шаардлагатай тохиолдолд дээд үнийн дүн нь 5-15 сая төгрөг байна. Мөн тус дүнгээр ам.доллар авахдаа бичиг баримтыг ч шаардаж байгаа гэсэн юм.

Наймаачид ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн талаар news.mn өмнө нь сурвалжлага мэдээллээр хүргэсэн. Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байгаа юм. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүсч байна. Яагаад ийм хязгаарлалт тогтоож байгааг арилжааны банкинд тайлбарлах хүн байсангүй. Монголбанк, Банкны холбооны зүгээс арилжааны банкуудад хязгаарлалт тогтоох мэдэгдэл өгөөгүй. Бидний зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг онцолсон хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж