Германы канцлер Олаф Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан аюулгүй байдлын батлан даагчаар ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Энэ тухай Германы засгийн газрын Берлин дэх хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2022.03.30/ мэдэгдэв.
Тэрбээр Зеленскийтэй утсаар ярихдаа бэлэн байна гэдгээ илэрхийлсэн гэж хэвлэлийн төлөөлөгч Стеффен Хебестрейт Лхагва гаригт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Аюулгүй байдлыг батлан даах үүрэгт цэргийн бүрэлдэхүүнийг багтаах эсэхийг Хебстрэйт хэлээгүй байна.
Эх сурвалж: REUTERS