Аз жаргалын хэмжүүрт дайн ба цар тахал хэрхэн нөлөөлөв | News.MN

Аз жаргалын хэмжүүрт дайн ба цар тахал хэрхэн нөлөөлөв

Аз жаргалын хэмжүүрт дайн ба цар тахал хэрхэн нөлөөлөв

Аз жаргалын хэмжүүрт дайн ба цар тахал хэрхэн нөлөөлөв

Дэлхийн улс орнуудын иргэд өөрсдийнхөө амьдралыг хэрхэн үнэлдэг болохыг харуулдаг “Дэлхийн аз жаргал”-ын тайлан энэ онд 10 дахь жилдээ гарч байна. 150 орчим улсыг хамарсан 2022 оны аз жаргалын индексийн тайлан өнгөрсөн долоо хоногт гарсан. Хамгийн аз жаргалтай улсаар Финланд шалгарсан бол аз жаргалгүй улс нь Афганистан болжээ. Уг тайланг сонирхон уншдаг хүмүүсийн тоо нэмэгдсээр 2021 онд есөн сая гаруй хүн болсон байна.

Аз жаргалын индексийг тодорхойлсноор хөгжил дэвшлийн жинхэнэ хэмжүүр бол ард түмний аз жаргал юм гэдгийг дэлхий нийт ойлгож буй нь дамжиггүй.

Орос болон барууныхны хооронд олон жилийн турш “буфер” улс байсаар ирсэн Финланд нь дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тав дахь жилдээ шалгарч буй юм. Улсуудын хооронд геополитикийн хурц маргаан үүссэн үед дундын зөөлөвч болдог улсуудыг буфер улс гэдэг. Дөрөв болон 11 дүгээр байранд орсон Швейцарь, Австри улсуудын хувьд мөн л аль хүйтэн дайны үеэс хойш төвийг сахисан байр суурьтай байсан. Скандинавын улс болон түүний хөрш Дани, Норвеги, Швед, Исланд зэрэг улсууд дундаж наслалт, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, авлигын түвшин, нийгмийн итгэл үнэмшил гэсэн хэмжүүрүүдээр хамгийн өндөр оноо авчээ.

АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБОГДОХ НЬ


Сүүлийн хоёр жилийн аз жаргалын индексээс харахад газар сайгүй хүний амь олноор эрсдэж, тодорхойгүй байдал улам гаарч буй хэдий ч нэг сайхан мэдээ байгаа нь дэлхий даяар сайн үйлс улам түгэн дэлгэрэх болжээ.

Тухайлбал, Covid-19 цар тахлын улмаас дэлхий даяар барьц алдсан боловч аливаа зохицуулалтгүйгээр бараг бүхий л оронд сайн үйлс дэлгэрчээ. Буяны үйлсэд хандив өргөх, танихгүй хүнд туслах, сайн дурын ажил хийх зэрэг зүйлс 2021 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй өссөн байна. Тодруулбал, энэ үзүүлэлт 2021 онд 25 орчим хувиар өссөн гэж тайланд дурджээ.

Тэгвэл хүмүүсийн санаа зоволт, стрессийн түвшин цар тахлын хоёр дахь жилээс буурчээ. Мэдээж энэ нь тахлын эхэн үед хүмүүс барьц алдан балмагдсан бол хоёр дахь жилээс нь учраа олж, дасан зохицож эхэлцгээсэнтэй холбоотой.

2020 онд стрессийн түвшин өмнөх оноосоо найман хувиар өссөн бол 2021 онд дөрвөн хувиар өсчээ. Амьдралын дундаж үнэлгээ төдийлөн өөрчлөгдөхгүй байсан нь цар тахлын үед сөрөг болон эерэг хүчин зүйлс харилцан бие биеэ нөхсөнтэй холбоотой аж. Эндээс дүгнэвэл аливаа хямрал нь нийгэмд сайн, муу үр дагавар аль алийг нь авчирдаг юм байна.

ДАЙН – АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКСИЙН ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ


Өдгөө дэлхий дахинд хамгийн эмзэг сэдэв болоод буй Украин нь буфер улсын статусаас татгалзсан учраас Оросын түрэмгийлэлд өртсөн гэж “Aljazeera” цахим хуудсанд бичжээ. 2022 оны Дэлхийн аз жаргалын индексийн судалгааг Орос, Украины мөргөлдөөнөөс өмнө гаргасан. Украин, Орос хоёр аз жаргалын чансаагаар төдийлөн өндөр оноо аваагүй бөгөөд Украин 98, Орос 80 дугаарт бичигджээ.

Дээр дурьдсан эерэг сөрөгийн харилцан хамаарал Украинд ч бас хамаарна. Дайны бодит хохирол хэмжээлшгүй их байх боловч тэд хамтдаа нэгдэх, дэлхий нийт тэдэнд гар сунгах нь эмгэнэлт явдлын шархыг тодорхой хэмжээгээр нөхнө гэж аз жаргалын тайланг үүсгэн байгуулагч, редактор Жон Хелливелл хэлжээ.

Дашрамд дурдахад, Украин улс 2017 онд аз жаргалын индексээрээ нэлээн доогуур байранд орж байв. Тодруулбал, 155 орноос 132-т жагсч байсан удаатай аж. Энэ нь тэдний түүхэн доод үзүүлэлт бөгөөд Европын орнуудаас хамгийн бага оноо авчээ. Тухайн үед социологичид Украины аз жаргалын индекс ийм доогуур байгааг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж байв. Эхнийх нь Донбассын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал бол хоёр дахь нь Украины эрх чөлөөний хувьсгал юм. Эндээс дүгнэхэд дайн гэдэг аз жаргалын индекст хамгийн том нөлөө үзүүлэгч хүчин зүйл.

Афганистан улс энэ оны тайланд хамгийн сүүлийн байрт жагссанаас үзвэл дайн тулаан нь аз жаргалын индекст хамгийн томоохон нөлөө үзүүлж байна. Тэгвэл ирэх жилийн тайлан хэрхэх бол гэдэг сонирхолтой. Материаллаг болон материаллаг бус хохирлыг асар ихээр амсч буй Украин төдийгүй дэлхийн бусад оронд ч аз жаргалын индекс дайнаас үүдэлтэйгээр буурах магадлалтай юм.

Афганистанд олон улсын хамтын нийгэмлэгүүдээс чамлахааргүй их хөрөнгө оруулсан. Тэр дундаа зөвхөн АНУ-ын хөрөнгө оруулалт гэхэд л 145 тэрбум ам.доллар хүрсэн. Гэтэл энэ нь тэдний аз жаргалын индекст огт нөлөөлсөнгүй.

Аз жаргалын индексийг 10 хүртэл оноогоор үнэлдэг бол энэ онд Афганистан дөнгөж 2.5 оноо авлаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Талибуудыг Кабул хотыг эзлэхэд 20 жилийн хөрөнгө оруулалт 11 хоногийн дотор салхинд хийсэн алга болжээ. Талибууд засгийн эрхэнд гарсны дараа тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үндсэндээ зогссоноор хүмүүс улам л ядууран, урам зориггүй амьдрах болсон тул энэхүү хүмүүнлэгийн хямралтай холбоотойгоор Афганистаны аз жаргалын оноо цаашид ч буурах магадлалтай гэж НҮБ-ын тайланд дурдсан байна.

Эх сурвалж: ALJAZEERA, CNN, WORLD HAPPINESS, VOX UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2022-03-31 192.82.83.176

хахаха фашист путлер украйныг дийлэхгүйгээ ойлгоод цэвэрхэн дайнаас бултаж гарах арга саам эрэлхийлж байна кккк. уг нь дайн эхлүүлэхдээ их л сүржин2 юм яриад, украйны ард түмэн орос цэргийг цэцэг барьж угтаад өөртөө крем шиг нэгтгэх юм яриад байсан чин ярьсанаасаа бултаад хэлэлцээр хийж дайныг зогсооё гэх ухааны юм яриад уйлан дугараад гүйж явн ккк, арчаагүй ч гуйлгачин болдоо кк. умхий орос жижигхэн чеченийг дийлэхгүй 10 жил байлддаг ядарсан орос хэвээрээ байгаа юм байна ккк.

Avatar

Зочин 2022-03-31 192.82.86.229

Manaihan hel amaa biluudeh yumtai bolchihson az jargaltai baigaadaa

Avatar

Оноч 2022-03-31 119.40.98.106

Гүй та нар болилдоо. Хэн ч харсан та нарын цаад санааг харагдаад бна шдээ. Украйны дайны хохиролоо тооцоолоод 560 тэрбум гэж зурагт радиогоор яриад бна шдээ. Хохирол тооцож байгаа улс жаал ахиулаад хэлэхээ мэднэ биздээ. 10 гаруй мянган пуужин харвасан 1 талаас 150 мянган цэрэг техник орсон дайны хохирол ш дээ. Гээд бардаагаар бодоход 80%-иар нь бодоход 400 тэрбумын хохирол учирсан байж таарна биздээ. Яг тийм хэмжээний баялагийг РИО гэдэг компани-д зүгээр өгч байгаад Оюу толгойг ухуулж байгаа. Тэ

Avatar

zochin 2022-03-31 66.181.160.97

Mongol 6 orchim huvitai l bna daa

Avatar

Зочин 2022-03-31 203.91.115.55

Манайх гэж нэг улс байдаггүй билүү, та минь ээ? Аль эсвэл буфер бүсээсээ шууд Украйн шиг дайн хийлгүйгээр Оху-н дагуул улс болж бүрэлдэхүүнд нь багтахаар шулуудсан юмуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж