Б.Гантулга: Ногоон бонд гаргах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Б.Гантулга: Ногоон бонд гаргах боломжтой

Б.Гантулга: Ногоон бонд гаргах боломжтой

Монголын "Эдийн засгийн форум"-ын дэд хэлэлцүүлэг “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдвээр үргэлжиллээ. Хэлэлцүүлгийг Олон улсын санхүүгийн корпорацийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Батмөнх чиглүүлэв. Панелистаар “МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Монголын тогтвортой санхүүгийн холбооны УЗ-ийн дарга, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул нар оролцлоо.

Энэ үеэр “МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга илтгэл тавив. Тэрбээр “Ногоон бүтээгдэхүүн гаргахын тулд барилгын материалын үйлдвэрлэлээсээ эхлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад технологийн шинэчлэл хийх ёстой юм. Энэ шинэчлэл нь хүлэмжийн хийг хэр багасгаж байгааг хэмжиж чаддаг байх хэрэгтэй. Түүнчлэн барилгын норм, стандартын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай. Зах зээлд оролцогч бүх тал ямар нэгэн байдлаар ногоон шалгуур үзүүлэлтийг өөрсдийн дүрэм журам, төлөвлөгөөнд оруулснаар ногоон барилга хөгжинө. Ногоон барилгад арилжааны банкууд зээл олгоно. Ингэхдээ энэ барилга ногоон гэдгийг өөрсдөө батлах бус, хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг байх ёстой. Ингэж байж ногоон моргэйж бий болно. Ногоон орон сууц баригдсаны дараа манай компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ногоон бонд гаргах боломжтой болох юм.

Нөгөө талдаа Улаанбаатар хотод амьдарч буй нийт өрхийн тал нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж таарна. Ингэхдээ ногоон барилга баривал ногоон санхүүжилтийн хэмжээг эрс нэмэх боломжтой. Бидний харж байгаагаар хот төлөвлөлт, шинэ суурьшлын бүтээн байгуулалтыг ногоон гэдэг шалгуураар хэмжиж, зарчмынх нь дагуу бүтээн байгуулж чадвал улсаараа дэлхийн зах зээлээс ногоон санхүүжилт татах бүрэн бололцоотой. Бид ногоон ипотекийн зээлийн хөтөлбөрийг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтраад хийж болно. Үүнд бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж