ГХЯ: ОХУ-ын экспортын хоригийн тухай | News.MN

ГХЯ: ОХУ-ын экспортын хоригийн тухай

ГХЯ: ОХУ-ын экспортын хоригийн тухай

ГХЯ: ОХУ-ын экспортын хоригийн тухай

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна.

ЭЛСЭН ЧИХЭР: ОХУ-ын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн №361 тоот тогтоолоор элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар хориг тавьсан. Тус тогтоолд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж буй бараанд энэхүү хориг хамаарах эсэх талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, тус хориг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст аль алинд нь хамаарна.

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №361 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.

ҮР ТАРИА: ОХУ-ын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн №362 тоот тогтоолоор улаанбуудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хориг тавьсан. Тус тогтоолд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж буй бараанд энэхүү хориг хамаарах эсэх талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, тус хориг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст аль алинд нь хамаарна.

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр улаанбуудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №362 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.

Экспортын хоригт хамаарахгүй зохицуулалтын хувьд: Дээрх тогтоол нь “ОХУ-ын нутаг дэвсгэрээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улс орнууд руу улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шиш гаргах асуудлыг зохицуулах арга хэмжээний тухай” Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 2595  дугаар тогтоолын 7-д заасны дагуу Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамнаас олгосон нэг удаагийн экспортын лицензийн үндсэн дээр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй үр тарианд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас жил бүр тогтоодог улаанбуудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шишийн экспортын квотод хамрагдсан ОХУ-ын аж ахуйн нэгжээс эдгээр төрлийн үр тариаг худалдан авч буй тохиолдолд дээрх экспортын хориг хамаарахгүй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-30 203.17.23.197

Саахаргүй болно доо

Avatar

Зочин 2022-03-30 213.87.154.149

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-03-30 213.87.154.149

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Хэрэглэгч 2022-03-30 66.181.184.12

Сахар авахгүй байлаа гээд бид үхчихгүй, цагтаа улаан буудай үр тариаг бид экспортолдог л байсан биз дээ. Өөрсдөө тариалаад үр тариагаа хадгалаад импортлолгүй амьдраад үзэж болдоггүй юмуу.

Avatar

Зочин 2022-03-30 192.82.75.169

чамд хамаатуулсан мэдээ энд алга. Монгол улсын хүн ам 3 дахин өсөж хэрэглээ бас 3 дахин өссөн. Зөвлөлтийн хоцрогдсон технологиос болж тариалангийн газрын үржил шим муудсныг засах гэж тариалинчид маань ажиллаж байна

Avatar

Зочин 2022-03-30 192.82.69.31

Хил нээгдсэн .Яг энэ дүрмийг оросуудад мөрдүүлээрэй! Хувийн хэрэгцээгээр авч гарч болохгүй ээ гэж байна. Монголчуудаа тэнэгтвээ! Үр хүүхэд өвгөд хөгшидын хоол шүү !

Avatar

Зочин 2022-03-30 192.82.75.169

Эргүүтээч Оросууд элсэн чихэр аваад гаруул гарна биздээ

Avatar

Зочин 2022-03-30 202.126.90.65

Манайд хамаагүй юм бна

Avatar

СЛАВА УКРАИНЕ 2022-03-30 192.82.87.198

ОРОС ЭНЭ ЖИЛИЙН УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ ӨМНӨХ ОНУУДАА ГҮЙЦЭЖ ТАРИАЛЖ ЧАДАХГҮЙ ,,,ӨӨРСДӨӨ ГУРИЛЫН ХОМСДОЛД ОРДОГГҮЙ ЮМ ГЭХЭД ГАДААДАД УЛААН БУУДАЙ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ,,,ЖИЛД ТАРИАЛАХ УЛААН БУУДАЙН ҮРИЙНХЭЭ 30 ХУВИЙГ КАЗАХСТАН АНУ БОЛОН БУСАД УЛСУУДААС АВДАГ БАЙСАН,,,КАЗАХСТАНААС ИХЭЭХЭН ХЭМЖЭЭГЭЭР АВАХГҮЙ Л ЮМ БОЛ 2022оныТАРИАЛАЛТАНД ШААРДЛАГАТАЙ ҮРИЙН НӨӨЦ МАШ ХОМСДОЛТОЙ БАЙНА,,,

Avatar

сүржигнэхээ л больчих 2022-03-30 103.212.118.50

Юун сүртэй юм.Хамаатай хамаагүй сэжүүр л гарвал өлгөж хийрхэж байдлаа зогсоо. Ганц манайд хориг тавиагүй 8 сар хүртэл л гэж байна.Ямар ч юумандп хэм хэмжээ бий. Ардчилал гээд хаа холоос ирсэн бүхний хүслийг гүйцэлдүүлдэг газар хаана ч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж