2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 197,458,586 төгрөгийн үнийн дүн бүхий 513,081 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL +15.00%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +14.81%) болон "Шарын гол" ХК (SHG +10.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" ХК (MVO -14.68%), "Оллоо" ХК (OLL -13.64%) болон "Монгол Базальт" ХК (MBW -7.56%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 131,253 ширхэг нэгж эрхийг 29,576,642 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 24 ширхэг үнэт цаас 2,399,040 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 567,558 ширхэг үнэт цаас 872,131,805 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс -0.31% хувиар буурч, 38,402.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,397,928,951,880 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ