Д.Гүрсоронзон, Д.Одгэрэл нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Д.Гүрсоронзон, Д.Одгэрэл нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Д.Гүрсоронзон, Д.Одгэрэл нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар өнөөдөр /2022.03.30/ "Нарны хүү, сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронзон, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал ийн хэвээр үлдэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч нараас нийт долоон тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийг

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь заалт (Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно),
  • 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан (Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн)-ыг тус тус журамласан байна.

Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1 дэх заалтад (Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан) заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж