"ДЦС-ын ажилтан амиа алдсан ослын дүгнэлт гараагүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

"ДЦС-ын ажилтан амиа алдсан ослын дүгнэлт гараагүй байна"

"ДЦС-ын ажилтан амиа алдсан ослын дүгнэлт гараагүй байна"

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол энэ сарын 1-нд гарсан. Ослын улмаас нэг нь амь насаа алдсан тухай өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай, 31 настай Д өндөр хүчдэлд цохиулж, ажлын байран нас барсан хэрэг гарсан билээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Хүний амь эрсэдсэн үйлдвэрлэлийн осол гарсан нь үнэн. Гэхдээ ослыг нуугаагүй. Ээлжийн ажилтан гэмтсэн тоноглолыг засварлах гэж байх үедээ хүчдэлд цохиулж, амь насаа алдсан үйлдвэрлэлийн осол гарсан. Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа оноо бий. Үйлдвэрлэлийн осол болохыг мэргэжлийн байгууллагуудаас эцэслэн тогтоосны дараа хариуцлага тооцох асуудал яригдана. Одоогоор харъяа мэргэжлийн хяналтын газар үйлдвэрлэлийн ослыг албажуулаагүй байна” гэсэн юм.

Мөн тэрбээр "ДЦС-IV" ТӨХК-ны удирдлага Ү.Төмөрхуягийн эсрэг гомдлыг ажилтнууд нь Эрчим хүчний яаманд гаргасан тухай хэлэв. Н.Тавинбэх сайд “ДЦС-IV ТӨХК-ны Гүйцэтгэх захиралтай холбоотой гомдол Эрчим хүчний яаманд ирсэн. Монгол Улс ажилтан, ажил олгогч нарын хоорондын маргааныг зохицуулдаг эрхзүйн зохицуулалттай. Иймд шүүхэд хандах ёстой. Технологийн тасралтгүй үйл ажиллагаатай, стратегийн ач холбогдолтой үйлдвэр тул ямар нэгэн маргаан үүссэн нь үйл ажиллагаанд нөлөөлж болох учраас ажлын хэсэг гаргаж шалгаж байна. Гомдол өнгөрсөн үйл явдал учраас ажлын хэсэг бие даан эцэслэн шийдвэрлэх нь юу л бол. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөсөн. Одоогийн байдлаар хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна. Эцсийн шийдвэр гарсны дараа "ДЦС-IV" ТӨХК-ны Гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох эсэх асуудлыг хөндөнө” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж