Могойн арлыг хамгаалж байсан 13 цэргийн нэг болох Роман Хрибов хүндэт одон медалиар шагнуулжээ. Түүнийг хоёрдугаар сарын 24-нд Оросын хүчин Могойн арал руу дайрч байхад “Оросын нисэх онгоц оо, тонил цаашаа” гэж хэлсэн бичлэг нь цахим сүлжээнд түгж, Украины ард түмэн дунд нэлээд алдар нэртэй болсон аж.
Могойн арал дээр холбоо тасарснаас болж тэнд байсан бүх цэрэг амиа алдсан гэж мэдээлсэн ч бүгд амьд байжээ.
"Бууж өгөх аваас амьд үлдээнэ" гэж мэдэгдээд байхад зоригтойгоор хэлсэн тус өгүүлбэр Украин даяар уриа үг болсон юм. Черкасск мужид үзүүлсэн гавьяаных нь төлөө Роман Хрибовт шагналыг нь гардууллаа гэж тус мужийн төрийн захиргаа Мягмар гаригт мэдээлэв.
Эх сурвалж: GLOBALNEWS
Холбоотой мэдээ