Д.Амарбаясгалан намынхаа 9 гишүүнийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан намынхаа 9 гишүүнийг шалгуулна

Д.Амарбаясгалан намынхаа 9 гишүүнийг шалгуулна
МАН-ын генсек Д.Амарбаясгалан намынхаа есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарыг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон байна.
Мөн "Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна. Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гаргаж, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан.
Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Уг хурлаар нэр бүхий таван гишүүнийг намаас гарсанд тооцож, намын таван гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн.
Мөн 2022 оны гуравдугаар 23-ны өдөр Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүнийг дөрөвдүгэр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" гэжээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэхээ ил зарласан. Гэхдээ түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл МАН авлигачдад хариуцлага тооцож чадаагүй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж