Чечений удирдагч 14-тэй хүүгээ дайны талбарт дагуулан иржээ

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Чечений удирдагч 14-тэй хүүгээ дайны талбарт дагуулан иржээ

Чечений удирдагч 14-тэй хүүгээ дайны талбарт дагуулан иржээ

Чечений удирдагч Рамзан Кадыров цэрэг дайчдынхаа сэтгэл санааг өргөхөөр Мариупольд ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр дайны талбарт 14 настай хүүгээ дагуулж ирсэн нь тодорхой болжээ.

Рамзан Кадыровыг Мариуполь хотын эмнэлэгтэй танилцах үеэр цэргийн хувцас өмссөн Адам хүү хамт яваа нь бичлэгт үлдсэн байна. Хүү аавтайгаа хамт эмнэлэгт хэвтэж буй Кадыровын туслах командлагч Руслан Геремеев дээр очжээ. Руслан Геремеевийг тулааны үеэр хөнгөн гэмтэл авсан учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж Чеченийн телевизээр мэдээлсэн. Геремеев нь Путины гол дайсан болох либерал улстөрч Борис Немцовыг Кремлийн ордны ойролцоо буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Тус бичлэгээс харахад, Кадыров Оросын армийн генерал Мордвычевд хүүгээ танилцуулжээ.

Өдгөө 45 настай Кадыров 12 хүүхэдтэй. Тэрбээр "Хүүгээ цэрэг дайчдын амжилт, хэрэгцээ гэх мэт зүйлсийн талаар анхан шатны мэдлэг олж аваасай гэж хүссэн" гэжээ. Мөн Кадыров Киев дэх цэргийн ажиллагаагаа бууруулна гэсэн Оросын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж