Ч.Ижилболдыг нэгтгэсэн IHC Apes багийн дараагийн бай хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Ч.Ижилболдыг нэгтгэсэн IHC Apes багийн дараагийн бай хэн бэ?

Ч.Ижилболдыг нэгтгэсэн IHC Apes багийн дараагийн бай хэн бэ?

Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрх, хэв маягийг цогцлоож буй "IHC Apes" баг ирэх улиралд хүчтэй эргэн ирэх нь. Тэд өнөөдөр /2022.03.30/ дээд лигийн хоёр удаагийн аварга Ч.Ижилболд дасгалжуулагчийг багтаа нэгтгэж буйгаа зарлав.

Тус багийн мэдэгдэлд “Дээд лигийн хоёр удаагийн аварга Ч.Ижилболд дасгалжуулагч "IHC Apes" багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. LET’S GO APES!” гэжээ.

Ч.Ижилболд дасгалжуулагчийн хувьд саяхан Алдар Танан Гарьд багаас явж буйгаа зарласан билээ. Тэрбээр тус багтай хоёр улирал дараалан дээд лигт түрүүлж, өөрийгөө сайн мэргэжилтэн гэдгээ харуулсан юм. Түүний оронд О.Баярцогт дасгалжуулагч Танан Гарьдыг зорьсон. Гэхдээ ганцаараа биш. А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, С.Мөнхбаатар, С.Анхбаяр  зэрэг Монголын өнөө цагийн шилдэг залуу тоглогчдын хамт нэгдсэн.

Нэгдсэн дээд лигийн 2021-2022 оны улирал өндөрлөж, багууд ирэх улиралдаа бэлдэж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар IHC Apes баг ирэх улирал бүрэлдэхүүнээ шинэчилж, улам хүчирхэгжих аж. Магадгүй тэдний дараагийн нүүдэл Этүгэн Ирвэсүүд багийн урд шугамын туршлагатай хослол Г.Баттөр, Д.Мөнхтүвшин байж болзошгүй.

Хан-Уул Хангарьд багийн суурин дээр боссон тус баг өнгөрсөн улиралд Э.Цэрэнбаатар, П.Болортулга нарыг нэгтгэн, плей-оффын эхний шатандаа Хүлэгүүдэд хожигдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж