Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ

Засгийн газрын ээлжит хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны онцгой албан татварыг тэглэх санал оруулжээ. Гэвч энэ саналыг дараа хэлэлцэхээр хойшлуулсан байна. Ээлжит хуралдаанаар автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах асуудлыг хэлэлцжээ. Мөн нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон билээ. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны худалдан авах ажиллагааны тайлан, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилт зэрэг 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Салбарын сайд Г.Ёндон 2021 оны аравдугаар сарын 13-нд "Засгийн газар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах хүртэл шатахууны үнийг барих хүсэлт гаргаж, жил гаруйн хугацаанд тогтоосон. Цаашид төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн удаатай.

Шатахуун импортлогчид АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөг болсон. АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Түүнээс хойш литр тутамдаа 340 төгрөгөөр нэмэгдээд буй юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эрчимтэй өсч байгаа учраас ийнхүү үнэ нэмэгдэж байна гэж салбар яамнаас тайлбарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж