Цалин нэмэгдсэн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Цалин нэмэгдсэн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байна

Цалин нэмэгдсэн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байна

Улаанбаатарт нэг ажилтны сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тус хорооны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хоёрдугаар сарын судалгааны дүнгээр медиан цалин дунджаар нэг сая төгрөг орчим байсан бол өмнөх улирлаас 7.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох дундаж цалин 1.4 сая төгрөг байжээ.

Хэдийгээр цалингийн хэмжээ өссөн дүнтэй байгаа ч статистикаас харвал нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажилчдын дийлэнх буюу 76.7 мянга нь 420 мянган төгрөг хүртэл цалин авч байгаа нь 10.7 хувийг эзэлж байна. Харин 49.4 мянга нь дунджаар гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгаа нь 6.9 хувийг эзэлж байгаа юм.

Мөн байгууллагаар нь авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж буй ажилтнуудын дундаж цалин 1.8 сая төгрөг буюу хамгийн өндөр дүнтэй байна.

Цалингийн дундаж хэмжээг аж ахуйн нэгж салбараар нь ангилбал, 

Төрийн өмчит бус аж ахуйн нэгжүүдийн цалин ажилтнуудын тооноос хамаарч харилцан адилгүй. Тодруулбал, 1-9 ажилтантай аж ахуйн нэгжийн ажилтны дундаж цалин 889.2 мянган төгрөг бол 10-49 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжийнх дунджаар 1.2 сая төгрөг байна. Мөн 50-99 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжийн ажилтны дундаж цалин 1.3 сая төгрөг бол 100-200 хүртэл ажилтантай байгууллагынх 1.5 сая төгрөг байгаа юм. Мөн 200-гаас дээш ажилтантай аж ахуйн нэгжийнх 2 сая хүртэл төгрөгийн цалинтай байна.

Салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбарт ажиллаж буй ажиллагсдын сарын дундаж цалин 3 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Зочид буудал, нийтийн хоолны салбарын ажилтнуудын сарын дундаж цалин 967 мянган төгрөг буй хамгийн бага байна. Хэдийгээр статистик мэдээллээс харвал, цалингийн хэмжээ өссөн ч хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгааг ҮСХ-ны үнийн хэлтсийн статистикч Д.Батсүх хэлсэн. Түүний мэдээлснээр, шатахууны үнийн өсөлт, инфляцийн дарамт зэрэг нь иргэдийн амьжиргаа, өрхийн орлогод дарамт болж байгаа юм. Тус хорооны мэдээллээр, энэ оны хоёрдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн дүнтэй байна. Ялангуяа хүнсний барааны бүлгийн үнэ 16.7 хувиар нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж