Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнгөрсөн Даваа гаригт болж, спортын салбарынхан хуран чуулав. Тус хороонд нийт 181 гишүүн төлөөлөгч бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 143 нь хүрэлцэн ирсэн юм. Энэ дунд хэд хэдэн анхаарал татах эрхмүүд, улстөрчид байлаа.
Тухайлбал,
- Гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
- Боксын холбооны ерөнхийлөгч, Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар
- Боксын холбооны дэд ерөнхийлөгч, МАН-ын гишүүн Ц.Бат-Энх
- Гольфын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
- Сонгомол болон уламжлалт морин спортын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- Дугуйн холбооны ерөнхийлөгч, Эрчим хүчний сайд асан П.Ганхүү
- Воллейболын холбооны ерөнхийлөгч, НАМЗХ-ын гишүүн Ц.Чингарьд
- Триатлоны холбооны ерөнхийлөгч, МАН-ын гишүүн асан Ц.Сандуй
- Чөлөөт бөхийн ерөнхий нарийн бичгийн дарга асан, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Б.Батбаяр
- Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Шинэ намын зохион байгуулалт, орон нутаг хариуцсан дэд дарга Ц.Гантулга
- Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир
- Боулингийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан
- Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, АПУ компанийн ТУЗ-ын дарга П.Батсайхан
- Каноэ холбооны ерөнхийлөгч, АПУ-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн О.Одбаяр
- Оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Голомтын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан
- Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, "Оюуны Ундраа" группын О.Тэнүүн
- Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар
- Уулчдын холбооны ерөнхийлөгч, МАН-ын гишүүн Б.Тулга зэрэг эрхмүүд ирсэн байлаа.
Мөн олимпийн хороонд бүртгэлтэй ч чуулгандаа ирж чадаагүй дараах гишүүд бий.
- Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Л.Болд
- Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд
- Байт харвааны ерөнхийлөгч, Сангийн сайд асан П.Цагаан
- Хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан
- Талбайн теннисний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан З.Энхболд
Дээрх жагсаалтыг харахад, одоогийн сайдын алба хашиж буй гурван хүн спортын холбоо удирдаж байна. Мөн УИХ-ын дөрвөн гишүүн, өмнө нь гишүүн байсан цөөнгүй хүмүүс ямар нэгэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-д "Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй" гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын Удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.
Угтаа УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ. Мэргэжлийн хүний хэлснээр улстөрч хүн спортын холбооны үйл ажиллагаанд оролцож, удирдах эрх нь нээлттэй боловч Монгол Улсад үүн дээр тавих хяналт сул. Өөрөөр хэлбэл, спортыг улс төрийнхөө үйл ажиллагаанд оролцуулах явдал их байгаа аж.
Зочин 2022-03-30 37.112.226.106
10028585 ~~~~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү –> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-03-30 37.112.226.106
30752616 !!!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү ___ https://cutt.ly/girl01646
Anti Politic 2022-03-30 209.89.142.86
Sportiin horooduudaa dandaa hulgaich naraar udirduulj baina gesen ug shuu dee. Uls turchid bol hulgaich nar. ted tatvar tulugchdiin mungiig heden 10 terbumaar ni husaj hulgailj suudag humuus
Олон улсын олимпийн хороо 2022-03-30 192.82.73.207
Олон улсын олимпийн хартанд улс төрөөс ангид байна гэж заасан байдаг. Улс төр спортод ороод ирэхээр хэрүүлтэй байна. Хэрүүл амбицтай байхаар спорт хөгжихгүй ээ.
Зочин 2022-03-30 213.87.154.149
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
үнэн 2022-03-30 202.9.41.27
Батэнх гэж хулгайч явж бна УИХ гишүүд ажлаа өг Нямбаатар өгнө гэсэн яасан бэ
Үнэн 2022-03-30 192.82.73.207
Спорт улс төрөөс ангид байх ёстой. Тэгвэл спорт хөгжинө.
ХУУЛЬЧ 2022-03-30 192.82.64.190
МОНГОЛД ХӨРӨНГӨТЭЙ МӨНГӨТЭЙЧУУД НЬ ТЭД ХОЙНО ,,,ХОЛБООГ ДАРГАЛАНА ШҮҮ ДЭЭ ,,,,ТЭГЭЭД ТИЙМ ХӨРӨНГӨ ГАРГАЖ СПОРТЫГ ДЭМЖИХ ЖИРИЙН МОНГОЛЧУУД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ,,,ИНГЭЭД ҮЗЭХЭЭР МОНГОЛЫН НИЙГЭМ ЯМАР БОЛСОНГ ЭНДЭЭС МЭДЭРЧ БОЛНО ДОО ,,,,,,,
Zagd 2022-03-30 202.126.88.182
Munhociriig MAN n orj ireed poldson yum bish uu
Зочин 2022-03-30 103.161.242.21
Манай буян Жагаа хүртэл цохиж явна. Спортын хөгжилд айлтгүй л юм байна дөө…
Боулинг 2022-03-30 72.143.218.14
Буянгийн Жагаа-г өөр нэр нэгт хүнтэй андуурсан байнс
Зочин 2022-03-30 192.82.65.64
Oyutnii holvoog huwidaa ashiglaj 24 ond dewshij sanal awnaa l gej bododog baix daa xuurxii