Б.Батцэцэг сайд И.К.Азизовыг ямар шалтгаанаар дуудаж уулзсан бэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг сайд И.К.Азизовыг ямар шалтгаанаар дуудаж уулзсан бэ?

Б.Батцэцэг сайд И.К.Азизовыг ямар шалтгаанаар дуудаж уулзсан бэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2022.03.29/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан байна. Тус уулзалтын үеэр хоёр сайд юу ярьсан нь хүмүүсийн анхаарлыг татаж буй ч ГХЯ-наас тайлбар өгөхөөс татгалзлаа. Ямартай ч цаг үеийн асуудлаар тодорхой зүйлийг ярилцсан гэв.

Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гуравдугаар сарын 29-нд мэдэгдэл гаргасан нь иргэдийг талцуулсан. Энэ хүрээнд Б.Батцэцэг сайд уулзалт хийсэн байж магадгүй аж.

"Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэж онцлон гаргасан мэдэгдлийг ГХЯ анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн ч хариу тайлбар ирээгүй талаар мэдээлсэн. Харин Ардчилсан намаас тус мэдэгдэл нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

“Посольство Россий в Монголий” хуудаст 2022 оны гуравдугаар сарын 24-нд “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гарчигтай бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл гаргасан явдалд АН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн тус ЭСЯ-ны гадна И.К.Азизовыг огцрохыг шаардаж, Д.Монголхүү тэргүүтэй иргэд жагссан юм. Гэвч одоогоор аль аль талаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж