“Гаднын зээл тусламжийг ажлын байр нэмэхэд зарцуулах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

“Гаднын зээл тусламжийг ажлын байр нэмэхэд зарцуулах хэрэгтэй”

“Гаднын зээл тусламжийг ажлын байр нэмэхэд зарцуулах хэрэгтэй”

УИХ-ын байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр /2022.03.30/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
  • Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал /Засгийн газар 2022.01.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
  • Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал /Засгийн газар 2022.01.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
  • Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

Байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Азийн хөгжлийн банкнаас зээл авч жижиг зардлыг санхүүжүүлэх ёстой юу. Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар болчихсон. Тэгэхээр дотоод эх үүсвэрээс санхүүжүүлж болохгүй юу. Гаднаас авч буй зээл тусламжийг арай өөр зүйлд зарцуулмаар байна. Эдийн засгийг дэмжиж, инновацид өгдөг, ажлын байр, аж ахуйн нэгжийг дэмжих зүйлд зарцуулбал зохистой. Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээгүй юм байна. Тиймээс үүнд тайлбар хэлээч. Заавал зээл авах шаардлага байна уу.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.ОДСҮРЭН:

-"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бий. Үүнд тойрог зам болон LRT хөнгөн галт тэрэгний төсөл багтсан. Энэ төслүүдтэй уялдаж түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний бодлогыг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний бодлогын хороо баталсан. Төлөвлөгөөний дагуу ажлууд явж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотод зам тээвэртэй холбоотой хөрөнгө оруулалтыг орхигдуулснаас тулгамдсан асуудал үүссэн. Том төслийн бэлтгэл ажлыг хангах ажил явж байна. Яагаад зээлээр санхүүжүүлэх ёстой вэ гэвэл нийслэл дээр тавигдсан төсөл, хөтөлбөрүүд жижиг ажлыг санхүүжүүлж буй. Харин энэ зээлийн хүрээнд том төслийн бэлтгэл ажил, ТЭЗҮ судалгаа хийх, гаднын экспертүүд зайлшгүй орж ирэх шаардлагатай учраас ингэж тавигдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж