Пёньян “Мангас” пуужин хөөргөсөн гэдэг жүжиг гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Пёньян “Мангас” пуужин хөөргөсөн гэдэг жүжиг гэв

Пёньян “Мангас” пуужин хөөргөсөн гэдэг жүжиг гэв

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт “Мангас” гэж нэрлэсэн тив алгасах баллистик пуужин хөөргөж туршсан талаараа мэдээлсэн. Өмнөд Солонгосын цэргийнхэн өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Пёньян “Мангас” пуужин хөөргөсөн гэдэг жүжиг" гэжээ.

Хойд Солонгосын талаас өнгөрсөн Баасан гаригт "Хвасон-17" тив алгасах алсын тусгалын пуужин хөөргөж амжилттай туршсанаа мэдээлсэн. Энэхүү пуужин нь олон тооны цөмийн хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэж ажиглагчид дүгнэдэг. "Хвасон-17" пуужинг 2020 оны цэргийн сүрт жагсаалын үеэр олон нийтэд харуулсан юм.

Гэвч Сөүл, Вашингтоны албаныхан Пёньяны гуравдугаар сарын 24-нд хөөргөсөн пуужин "Хвасон-15" байсан гэсэн дүгнэлтэд хүрсэнийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. "Хвасон-15" пуужинг өмнө нь 2017 онд хөөргөж туршсан аж.

Үүнээс гадна Япон, Өмнөд Солонгосын талаас мэдээлэхдээ тус пуужин нь өмнөх туршилтуудаас илүү өндөрт, хол ниссэн гэжээ. "Хвасон-15" болон "Хвасон-17" пуужингийн аль нь ч байсан АНУ-ын эх газарт хүрэх чадалтай.

Хойд Солонгос ийнхүү пуужингийн туршилтаар худал суртал ухуулга хийсэн нь өмнө нь гуравдугаар сарын 16-нд бүтэлгүйтсэн туршилтаа мартагнуулах оролдлого гэж ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж