“Кран буруу угсарсны улмаас осол гарч, барилгын ажлыг түр зогсоосон”

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

“Кран буруу угсарсны улмаас осол гарч, барилгын ажлыг түр зогсоосон”

“Кран буруу угсарсны улмаас осол гарч, барилгын ажлыг түр зогсоосон”

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан талаар news.mn өчигдөр /2022.03.29/ мэдээлсэн. Тус осол ямар шалтгааны улмаас гарсан талаар холбогдох мэргэжилтэн тайлбар өгөв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.ДАШДАВАА:

-Баянгол дүүрэгт баригдаж байсан “Оршил” констракшны барилга дээр кран угсрах үед доош унасан осол гарлаа. Урьдчилсан байдлаар бүрэн бус техник хэрэгсэл ашиглаж байснаас осол гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн осол гарсан шалтгааныг тодруулахаар МХЕГ-аас шалгаж байна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй.

Осол азаар хөдөлгөөн тайван байхад гарсан. Гэхдээ энэ маш аюултай. Эд ангиас гадна тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн туршлага, техникийн үзлэгийг сайтар хийж, туршлагатай хүмүүс гүйцэтгэсэн бол энэ осол гарахгүй байсан. Иймд аль аль талдаа анхаарах хэрэгтэй.

Одоогийн байдлаар тухайн барилгын ажлыг зогсоож, краныг дахин угсрах, суурийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Тухайн краны хувьд металл хийц нь зэвэнд элэгдсэн байсан тул шинжилгээнд дээжийг нь өгсөн. Урин дулааны улирал болж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж