Оросын “Союз” сансрын хөлгөөр 355 өдрийн хугацаанд дэлхийн агаар мандалд аялсан баг хамт олон Казахстаны нутаг дэвсгэрт өнөөдөр (2022.03.30) газардах юм байна. Тус сансрын хөлгөөр АНУ-ын сансар судлалын агентлаг /NASA/-гийн нисгэгч Марк Ванде Хэй болон Оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров, Петр Добров нар аялжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд геополитикийн асуудал хурцдаж, NASA болон "Роскосмос"-ын хамтын ажиллагаа маргаантай хэвээр байгаа юм. Сансрын хөлөг зүүн бүсийн цагаар 3:21 дэлхий рүү хөөрөх аяллаа эхлүүлнэ. “Союз” хөлгийн гурван нисгэгч хамтран аялж байсан “Рассвет” хөлгийн баг хамт олонтой салах ёс хийж, холбох хаалгыг хааснаар дэлхий рүү буцах үйл ажиллагаа эхэлнэ. Багийнхан Жезказган хотоос зүүн урагш зүүн бүсийн цагаар 07:28 цагт шүхрээр буух төлөвтэй байна. Бүх үйл ажиллагааг NASA-гийн вэбсайт болон албан ёсны телевизээр үзэх боломжтой юм.
Дэлхийд газардсаны дараа Ванде Хэй NASA-гийн “Gulfstream” тийрэлтэт онгоцоор Хьюстон руу буцах бол Оросын сансрын нисгэгчид "Оддын хот" дахь сургалтын бааз руугаа буцах юм байна. Ванде Хэй, Дубров нар 2021 оны дөрөвдүгээр сард сансрын станц руу хөөрчээ. Тэд хамтдаа дэлхийн 5680 тойрог замыг туулж, 150 сая гаруй миль аялжээ. Ванде Хэй өмнө нь Келлигийн 340 хоногоор тогтоосон Америкийн сансрын нисэгчийн хамгийн урт ганц удаа сансарт ниссэн рекордыг эвдэж байв.
Холбоотой мэдээ