“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан” | News.MN

“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн дөрвөн тонн тахиа, загас, нугас болон далайн бүтээгдэхүүний дээжийг МХЕГ лаборатори руу шилжүүлсэн байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг контейнерт хурааж, шинжилгээний хариуг хүлээнэ гэж албаныхан хэллээ. Тус муудсан бүтээгдэхүүнийг устгалд оруулах бөгөөд санаатайгаар нууж оруулж ирсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох юм байна.

ХЯТАДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МУУДСАН ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРЖЭЭ

Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулж эхэлжээ. Энэ талаар тус хэсэгт ажиллаж буй МХЕГ-ын хяналтын байцаагч Х.Нямбаатараас тодруулав. Одоогоос нэг цагийн өмнө буюу 13:00 цагийн үед хилээр муудсан их хэмжээний малын гаралтай бүтээгдэхүүн оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ төрлийн зөрчил он гарснаас хойш хоёр удаа МХЕГ-т бүртгэгджээ.

Өмнө нь Замын-Үүдийн гаалиар сар шинийн баярын өдрүүдэд 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл тархаж, шүүмжлэл дагуулсан.

Үүнд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, шалгалтын ажил явуулсан байна. Өнөөдрийн зөрчлийн талаар одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ. Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтаар БНХАУ-аас муудсан тахианы мах хилээр орж ирснийг тогтоон шалгалт явуулж эхэлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-30 202.9.46.7

Erguu mal yrinhiilogch yronhii said nar yugaa hiiged bga sdakud be

Avatar

Би 2022-03-30 202.126.89.201

Шараад ширээн дээр тавихаас өмнө шалавхан устгаарай. Оруулсан эздийг зарлах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2022-03-30 59.153.114.186

Янз бүрийн генийн өөрчлөлттэй тахиа маш аюултай Монгол улсыг сүйрүүлнэ шүү

Avatar

Зочин 2022-03-30 64.119.21.170

Ажлаа сайн хийгээчээ хяналтынхаан. Үүний тулд та нар цалин авдагшдээ.монгол хавдараар үхээд дууслаа.энэ бол та нар ажлаа хийж байгаагийнх.

Avatar

Зочин 2022-03-30 192.82.88.161

eniigee zasaad kfc idhee boli

Avatar

Зочин 2022-03-30 192.82.88.161

manaihan muudsan maliin mah iddeg

Avatar

зочин 2022-03-30 103.212.119.120

Иймэрхүү байхад төр импортлогч аж ахуйн нэгжийг 3 жил шалгаж болохгүй гэдэг хэр оновчтой юм бол доо хөөрхий

Avatar

Монгол 2022-03-30 59.153.114.186

Монгол хүн та өөрөө Монголчуудаа хорлож бна даа өнөөдөр хэдэн төгрөг олж байвал тэр тахиа гахайг хэн идээд хордох нь хэнд ч хамаагүй, нөгөө тахиа гахайг нь ресторанууд нь сайхан зүсийг нь хувиргаж. гурил тосонд өнхрүүлж чихэрлэг соус хийгээд эргээд танай хүүхдүүдэд өгч байна шүү дээ !!! бодооч зүгээр стандартын дагуу гайгүй газраас ядаж эх орондоо татвараа төлөөд нь үнэ хөлсөө төлөөд оруулаад ирж болдоггүй юм уу ? Монгол хүмүүсийн өлөн сэтгэлгээ гэж

Avatar

зочин 2022-03-30 139.5.218.53

ХИЛЭЭР ОРУУЛСАН МУУДСАН ТАХИА, НУГАС, ЗАГАСНЫ МАХЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН УСТГАЛД ОРУУЛЖ
ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛМЭЭР ЮМ. ӨНӨӨДӨР ИЙМ МЭДЭЭЛЭЛ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АМ ХАМХИЛГҮЙ ЯРЬДАГ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ИЙМ Л АЖЛАА САЙН ХИЙМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2022-03-30 213.87.154.149

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-03-30 202.21.109.40

Ийм болохоор гадуур хооллох дэмий бгамдаа, юугаар ч хгэд бга нь бүү мэд

Avatar

Зочин 2022-03-30 103.26.194.28

Шууд хэлэхэд Мэргэжлийн хяналтын хилийн хяналтыг гаальтай нэгтгэсний гай. Хүнсний хяналт, хүнсний чанар аюулгүйн байдал өнгөрсөн, удахгүй мэргэжлийн хүмүүсгүй болж, хүнсний аюулгүй байдал утгаа алдана. МХГ т байхдаа илрүүлээд устгадаг байсан юм шүү

Avatar

Зочин 2022-03-30 192.82.83.165

3 жил төр намайг шалгаж болохгүй гэсэн тул иргэн би эрхээ эдлэж дур дураараа засаг захиргаагүй болж байгийн шинж төрдөө баярлалаа.иймл сөрөг юм болж бгаа юм даа хөөрхий.

Avatar

Зочин 2022-03-30 66.181.178.46

Дэлхийн бусад улсуудад хамгийн хямд байдаг гахай, тахианы мах Монголд хамгийн үнэтэй мах болчих юм аа . Энэ ямар учиртай юм бэ

Avatar

Эрүү 2022-03-30 202.9.40.72

Энэ гэмт хэрэг биш үү

Avatar

gadaad zochin 2022-03-30 46.62.173.55

Яг үнэн.хүн амаасаа илүү ,тал дүүрэн уул ус, хангай-мал ихтэй байж юугаар тутсан гэж тахиа ,загас оруулж ирдэг байнаа.тэгэхийн оронд малаа үржүүлээд,хөвсгөл далай нуураасаа загасаа татаад авахгүй хятадын өмхий илжирсэн хортой амьтадыг оруулж байдаг тэнэг л байна даа.бөөн өвчин, корона -яасан ч хэцүү юм бэ?дээ.

Avatar

зочин 2022-03-30 66.181.181.223

Тал дүүрэн малтай тансаг монголын иргэд маань тахианы махаар л дутав гэж дээ. Юу яасан тахианы мах, хэнд ч хэрэггүй зүйл

Avatar

Зочин 2022-03-30 192.82.68.44

Монголчууд минь тахиа шувууны махаар яадаг байнаа цөөхөн монголчууд идэх юмаар нэг их дутахгүй цаг сайхан болтол тансаглахаа болимоор нэг их ч тансаг хоол биш

Avatar

Зочин 2022-03-30 202.21.104.178

ТАХИАНЫ МАХ БАЙТУГАЙ ТАВИЛГА ХҮРТЭЛ БАРАГ МУУДААД ОРЖ ИРЖ БАЙГАА ШҮҮ, ХИЛ ГААЛИЙН АСУУДЛАА ЯНЗЛААЧ

Avatar

иргэн 2022-03-30 202.131.227.82

МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ХҮНИЙГ АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ. МӨНГӨ УЛААН НҮД ЦАГААН ГЭЖ ЭНЭ ДЭЭ. УСТГАЛД ОРУУЛМААР ЮМ.

Avatar

Зочин 2022-03-30 192.82.64.158

МХЕГ ГЕГ 2 чичирсээр байгаад өмнө нь орж ирсэн муудсан махыг иргэдэд шахаад дууссан биздээ. Хөргүүргүй вагоноор хятадаас олон хоног явж ирсэн муудсан тахианы мах хилээр орж ирсэнийг гаргаж тавьсан хөөрхий муу сэтгүүлч бараг буруудаад нам дараад өнгөрсөн . Одоо бас МХЕГ ГЕГ нь авилгалдаа цадаад нам дарах биз.

Avatar

Зочин 2022-03-30 103.57.93.94

Тахианы мах зулгаадаг хотын нөхдүүд гонсойж байгаа да тэд нар муудсан ч хамаагүй аятайхан шараад идчихээ мэдэж байгаа да ! Надад хурдан морь бэлэглэё гэсэн ч би шувууны мах идэхгүй !!!

Avatar

Зочин 2022-03-30 66.181.178.235

Шувууны мах бэлэглэе гэсэн ч хурдан морь идэхгүй

Avatar

Зочин 2022-03-30 66.181.178.235

Хурдан шувуу бэлэглэе гэсэн ч морь идэхгүй

Avatar

Зочин 2022-03-30 66.181.178.235

Хурдан морь идье гэсэн ч шувууны мах бэлэглэхгүй

Avatar

Зочин 2022-03-30 192.82.68.44

сахалтай өвгөний зураг харахлаар ч дургүй хүрдэг

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж