“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

“Хилээр нууцаар 4 тонн муудсан нугас, тахиа, загасны мах оруулсан”

НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн дөрвөн тонн тахиа, загас, нугас болон далайн бүтээгдэхүүний дээжийг МХЕГ лаборатори руу шилжүүлсэн байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг контейнерт хурааж, шинжилгээний хариуг хүлээнэ гэж албаныхан хэллээ. Тус муудсан бүтээгдэхүүнийг устгалд оруулах бөгөөд санаатайгаар нууж оруулж ирсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох юм байна.

ХЯТАДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МУУДСАН ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРЖЭЭ

Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулж эхэлжээ. Энэ талаар тус хэсэгт ажиллаж буй МХЕГ-ын хяналтын байцаагч Х.Нямбаатараас тодруулав. Одоогоос нэг цагийн өмнө буюу 13:00 цагийн үед хилээр муудсан их хэмжээний малын гаралтай бүтээгдэхүүн оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ төрлийн зөрчил он гарснаас хойш хоёр удаа МХЕГ-т бүртгэгджээ.

Өмнө нь Замын-Үүдийн гаалиар сар шинийн баярын өдрүүдэд 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл тархаж, шүүмжлэл дагуулсан.

Үүнд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, шалгалтын ажил явуулсан байна. Өнөөдрийн зөрчлийн талаар одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ. Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтаар БНХАУ-аас муудсан тахианы мах хилээр орж ирснийг тогтоон шалгалт явуулж эхэлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж