Алтанбулаг боомтоор нэвтрэх иргэд заавал PCR өгнө

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Алтанбулаг боомтоор нэвтрэх иргэд заавал PCR өгнө

Алтанбулаг боомтоор нэвтрэх иргэд заавал PCR өгнө

Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар мэдэгдэл гаргасан. Үүний дагуу өнөөдөр /2022.03.30/ 06:00 цагаас Алтанбулаг боомт ажиллаж эхэллээ. Хил нэвтрэх иргэдэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлага тавьж буй аж.

Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-т заасны дагуу хилийн боомтоор тээврийн хөдөлгөөн эхэлж байна.

Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлэх заалтын дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан мэдээлэл ирүүлэх ёстой. Энэхүү мэдэгдэх бичгийн дагуу хилээр иргэд заавал PCR шинжилгээ өгч нэвтрэх юм.

ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгджээ. Хилийн боомтоор явганаар зорчигч нэвтрүүлэхгүй болохыг үүгээр анхааруулж байна. Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруйд нээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж