Цагаан ордон: Путин, Байден нар уулзах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Цагаан ордон: Путин, Байден нар уулзах боломжтой

Цагаан ордон: Путин, Байден нар уулзах боломжтой

Цагаан ордны Харилцаа холбооны газрын захирал Кейт Бедингфилд Мягмар гаригт "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Украины хурцадмал байдал намжсаны дараа уулзах боломжтой" гэж сэтгүүлчдэд мэдэгдэв.

Бедингфилдийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгч Жо Байден Оросын талтай уулзах хүсэлтэй байгаа ч Украины нөхцөл байдал зайлшгүй дуусах ёстой гэж хэлжээ. Одоогийн байдлаар уулзалтын тов тодорхой болоогүй байгаа ч Оросын түрэмгийллийг дуусгах арга хэмжээнүүд авсаар байна гэж нэмж тэмдэглэв. Ингэснээр АНУ болон Оросын уулзалт Цагаан ордны хэтийн төлөвт орох юм.

Орос, Украины өчигдөр (2022.03.29) болсон энхийн хэлэлцээний үеэр Оросын тал цэргийн хүчээ эрс бууруулна гэж мэдэгдсэн. Харин Украины тал олон улсын аюулгүй байдлын баталгаа авсан тохиолдолд төвийг сахисан байр суурьтай байхаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж