Азийн АШТэмцээн амжилттай зохиогдож, Монголын дугуйчид түүхийн шинэ хуудас нээлээ.
Монголын дугуйчид 1 мөнгө, 3 хүрэл медаль авч, Тажикистаны тэнгэрт нийт дөрвөн удаа эх орныхоо төрийн далбааг мандуулан дэлхийн дугуйчид болсноо харууллаа.
Дугуйн спорт мэргэжлийн түвшинд хүрч байж Олимпийн эрх авах ба энэ түвшинд хүрснийг дугуйчид маань баталлаа. Биднийг дэмжиж тэтгэж сэтгэл зүрхээ зориулж буй бүхий л хүмүүстээ маш их баярлалаа!
Хамгийн гол нь дугуйн спорт багийн спорт бөгөөд энэхүү амжилтад хүрэхэд хүчин зүтгэж, өөрсдийгөө гаргуунд гаргаж, баг хамт олныхоо төлөө бүх хүч, сэтгэл зүрхээ өгч буй Монголын баг тамирчиддаа БАЯРЛАЛАА! гэж хэлэх багадаж байна.
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!