Роман Абрамович хордсон гэх мэдээллийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Роман Абрамович хордсон гэх мэдээллийг үгүйсгэв

Роман Абрамович хордсон гэх мэдээллийг үгүйсгэв

Орос, Украины ээлжит энхийн хэлэлцээ Туркийн Истанбулд болсон. Өглөөний албан ёсны хэлэлцээ Истанбулын Долмабахче ордонд болсон бол үдээс хойш нь зэргэлдээх Шангри-Ла зочид буудалд үргэлжилжээ.

Хордсон байж болзошгүй гэж таамаглаад буй Роман Абрамович хэлэлцээнд оролцсон байна.

Далайн хоол, бургер гээд рестораны цэс санал болгосон ч Оросын олигарх уулзалтын турш хоол идээгүй бололтой. Түүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлснээс хойш 24 цаг хүрэхгүй хугацаа өнгөрсөн байна.

Зочид буудалд тэрбумтан, Челсигийн эзэн асан Обрамович нь Украины парламентын гишүүн Рустем Умеровтой ярилцаж, өмнөх албан бус яриа хэлэлцээний дараа өвчний шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгджээ.

Орос улс үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд хүмүүсийг баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг уриалав.
Гэсэн хэдий ч Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба уулзалтын өмнө Украины "24-р суваг" телевизэд хэлэхдээ "ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа хэн бүхэнд юу ч идэж, уухгүй, ямар ч гадаргуу дээр хүрэхгүй байхыг зөвлөж байна" гэжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж