"Д.Баясгалан С.Зоригийн хөшөөг буулгаж, 41 давхар барилга барина гэсэн" | News.MN

"Д.Баясгалан С.Зоригийн хөшөөг буулгаж, 41 давхар барилга барина гэсэн"

"Д.Баясгалан С.Зоригийн хөшөөг буулгаж, 41 давхар барилга барина гэсэн"

"Д.Баясгалан С.Зоригийн хөшөөг буулгаж, 41 давхар барилга барина гэсэн"

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-С.Зоригийн хөшөөтэй газрыг 400 мянган ам.доллараар зарсан. Газар дээр нь 21 давхар оффис үйлчилгээний барилга барихаар болсон гэх мэдээлэл яваад байна л даа. Энэ үнэн юм уу?

-Анх ардчилсан хувьсгал гарч, гол манлайлагч Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн улс төрийн гурван хүчин байсан. Сүүлдээ энэ гурван хөдөлгөөнөөс намууд үүсч, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшил нам, Монголын социал демократ намыг байгуулсан түүхтэй. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед гурван байр эзэмшигчээр хуваарилж байсан. Тэрний нэг нь хуучин Соёлын яамны байр буюу одоогийн арваннэгдүгээр хороололд байрлах Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан холбоо, Ардчилсан намын дунд эзэмшүүлсэн.

Дараа нь Монголын үндэсний дэвшил намын байр буюу С.Зоригийн хөшөөтэй байрыг Шинэ дэвшил холбоо, Монголын үндэсний дэвшил намын дунд өгсөн бол Соёлын төв өргөөний хүзүүвч байсан байрыг Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын социал демократ намын дунд өгч байсан.

Одоо энэ гурван байраас Монголын ардчилсан холбооны байр өмчлөлд шилжсэн. Тухайн үед би энэ холбооны дарга байх үедээ Төрийн өмчийн хороогоор хөөцөлдөж, өмчийн тогтоол гаргаж авсан түүхтэй.

Соёлын төв өргөөний хүзүүвчний байрыг тухайн үед түрээслэн, эзэмшиж байхад би тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Ардчилсан намаас Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав л төлөөлж байлаа. Тухайн үед нэлээн хөөцөлдөж, давуу эрхээр хүзүүвчний байрыг худалдаж авахаар НИТХ-ын тогтоол гаргуулж, 300 орчим сая төгрөгөөр Монголын үндэсний ардчилсан намын байр болгож байсан.

-Тэр байрыг Н.Алтанхуяг намын дарга байхдаа зарчихсан гэдэг бил үү?

-Тийм, Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарж үрээд алга болсон. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дэвшил холбооны намын байр буюу бидний нэрлэдгээр “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай байр. Намайг 2017 онд намын дарга болоход “Голомт”-ын Д.Баясгалан уулзаж, “Энэ байрыг худалдаж авсан. Монголын үндэсний дэвшил нам болон Шинэ дэвшил холбооныхонтой яриад, газрыг худалдаж авсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримт нь миний нэр дээр гарсан. Энэ газар дээр 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох гэж байна” гэж хэлсэн.

Би зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт, энэ байр түүх соёлын дурсгалтай барилга. Хоёрдугаарт, 200 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан нам байргүй, ганц үлдсэн байр нь энэ гэдгийг хэлсэн. Жилийн дараа дахин ийм санал тавихад би зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ барилга Д.Баясгалангийн эзэмшил хэвээрээ юм билээ.

Гэхдээ түүх соёлын дурсгалтай барилга, С.Зориг агсны хөшөөг шилжүүлэх асуудал ярьж байгаа бол Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Өмнө нь ч хоёр удаа боломжгүй гэдэг хариулт өгсөн.

-Тэгээд энэ байр "Голомт"-ын Д.Баясгалангийнх юм уу, танай АН-ын өмч юм уу. Ингэхэд танай намд хэр их өмч байна?

-Ардчилсан намын өөрийн гэсэн өмч хөрөнгө бий. Аймаг, дүүрэг, сумдад байна. Төв Ардчилсан намын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй байр, машин унаа, техник хэрэгслүүд ном дүрмээрээ бүртгэлтэй байна. Талбайн зүүн талын байр гэхэд зарагдаад алга болсон. Одоо байгаа байр бас маргаантай, энэ байраа өгөхгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Монголын ардчилсан холбооны байрыг өмчлөгчөөр бүртгүүлчихсэн. Ийм л учиртай юм.

"ХУУЛЬ ЁСНЫ АН-ЫН НЭРИЙГ БАРЬЖ, ГИШҮҮДИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР ТОГЛОЖ БАЙНА"

-Ардчилсан намын даргын сунгааг зарлаж, орон нутгаар нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар явж байна. Танай тал бол энэ сунгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Ер нь аль АН-ыг хүчин төгөлдөр гэж үзэх үү?

-Хууль ёсны эрх зүйн чадвартай байгууллага, иргэн гэж бий. Тэрэнтэй адил улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тамгагүй байгууллагыг албан ёсны хуулийн этгээд гэж үзэхгүй шүү дээ. Улсын дээд шүүхэд Ардчилсан нам бүртгэлтэй улс төрийн нам. Энэ намын даргыг Улсын дээд шүүхийн тогтоолоор бүртгэж, бичилт хийлгэдэг. Энэ бүгдийг баталгаажуулсан. Нэг зүйл нь дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр гэж хүн хууль бусаар Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайт дээрх С.Эрдэнэ гэдэг нэрийг даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан болгож өөрчилсөн. Үүнд гомдол гаргаж, шүүхийн сахилгын хороо удаа дараагийн шийдвэрээ гаргаж, тэр хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байна гэж үзсэн. Х.Сонинбаяр давж заалдсан ч Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч, гэм буруутайг нь тогтоосон.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 11.8 зүйлд “Цахим мэдээллийн сан дээр байгаа мэдээлэл цаасан эх хувьтайгаа адил байна” гэсэн байдаг. Өнөөдөр Ардчилсан намын дарга Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор С.Эрдэнэ гээд хүчин төгөлдөр хэвээрээ байна.

Энийг үндэслэж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр С.Эрдэнэ гээд нэр ч хэвээрээ. Энэ хоёрыг үндэслэн цахим мэдээллийн сайт дээр гаргах ёстой. Гэтэл өнөөдөр ямар ч мэдээлэл байхгүй, нэр бичигдээгүй байна.

Хууль бус Ардчилсан намын даргын сунгаа зарласан.  Ардчилсан намын гишүүн бус хүмүүс дур мэдэн намын их, бага хурал зарлаж, төрийн хариуцлагатай ажил хийж байсан хүмүүс нэр дэвшиж, намын дотоод зөрчлийг улам хурцатгах шаардлага байхгүй.

Өөрсдийгөө Ардчилсан намаар нэрлэж байгаа хүмүүс, жишээ нь И.Мөнхжаргал гээд Дотоод сонгуулийн хорооны дарга хууль ёсных юм бол яагаад хувийнхаа данснаас мөнгө шилжүүлээд байна вэ. Манай дүрмээрээ нэр дэвшигчид Дотоод сонгуулийн хорооны дансанд дэнчингийн мөнгөө байршуулж, аймаг дүүргийн сонгуулийн хороодод зардлыг нь шилжүүлдэг хуультай. Гэтэл И.Мөнхжаргал гэдэг хүн хоёр нэр дэвшигчийн мөнгийг хувийн дансаараа авч, 10-аад аймаг, дүүрэг рүү хувийн данснаас мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ.

Энэ чинь мөнгө угаах гэмт хэрэг. Тэр мөнгөний эх үүсвэр нь хаанаас орж ирсэн юм бэ. Энэ бол залилан. Хууль ёсны Ардчилсан намын нэрийг барьж, тугийг нь ашиглан, гишүүдийн итгэл үнэмшлээр тоглож байгаа нь залилангийн гэмт хэрэг.

-Зарим хүмүүс С.Эрдэнэ намын даргын суудалд санаархлаа, одоо больж болдоггүй юм уу гэж шүүмжилдэг?

-Намын аливаа асуудлыг намаараа л шийдвэрлэнэ. Хууль ёсны бичиг баримт хүчин төгөлдөр байгаа цагт хэн нэгэн намайг намын даргаас боль гээд болихгүй. Би намын даргын сандал суудалтай зууралдаагүй. 2020 онд УИХ-ын сонгуулийн дүн гарч, би үндсэн дүрмийнхээ дагуу даргын ажлаа түр Ц.Туваан гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Ингэхдээ "Намын 10 дугаар их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд хуралдуулаарай. Намын даргын сунгаа явуулж, олон санал авсан хүнийг ёсчлон батламжилж, энэ тамгыг тэр хүнд гардуулж өгөөрэй” гэдэг чиг үүрэг өгсөн.

Тэгээд бүтэн дөрвөн сар ямар ч ажилд оролцоогүй. Тэгсэн арваннэгдүгээр сар хүртэл дандаа хууль бус үйл ажиллагааг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар явуулсан. Би удаа дараа анхааруулсан. Сүүлд арга буюу нэгэнт Улсын дээд шүүхийн бүртгэл хэвээрээ байсан учраас буцаж ажилдаа орсон.

Тамгаа авъя гэсэн зугтаад байсан. Хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргаж, сонсох ажиллагаа явуулж, Ц.Туваан дээр байсан тамгыг хүчингүй болгож, шинээр хууль ёсны намыг төлөөлөх эрхтэй хүний хувьд надад тамга өгсөн. Шүүх дээр дахин тамганы маргаан гарахгүй. Гарсан ч шүүх хүлээж авахгүйгээр эцсийн шийдвэрээ гаргасан. Өнөөдөр тамга тэмдэгтэй, хууль ёсны бүртгэлтэй байгууллага нь аль вэ гэдгийг харчих. Тэгээд л болоо.

-Ардчилсан нам цус сэлбэж, залуу боловсон хүчин бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Манай намд угаасаа залуус хангалттай байна. Сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдлын улмаас коммунизмын дарлалаас Covid-ийн дарлал руу шилжсэн. Жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх бүх арга хэмжээг хаасан. Сөрөг хүчний хувьд дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа юм шиг харагдаж болох ч улс орноороо л ийм байдалтай байлаа. Одоо л нэг юм сэргэж, улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Яг энэ үед намын дотоод зөрчил үүслээ. Энийг даван гарахаар явж байна.

Цус сэлбэх гэдэг ойлголт өөр л дөө. Манайх юмыг насаар тодорхойлох гээд байдаг. Үгүй шүү дээ. Хүний мэдлэг, боловсрол, чадвар, туршлага, улс төрийн манлайлал гээд олон үзүүлэлтээр улстөрчийг тодорхойлдог. Энэ бүхнийг ганцхан насаар тодорхойлдоггүй шүү дээ. Дэлхийн лидерүүд ч энэ жишгээр явж байна.

Харин Монголд 60 настай хүнийг энэ хөгширч үхэх гэж байна, залууст зайгаа тавьж өг гэдэг. Залууст зай тавьдаггүй юм. Залуус үнэхээр мундаг бол өөрсдөө манлайлал, дуу хоолой, үзэл санаагаараа тэмцэж гарч ирдэг. Би 1989 онд 26-хан настайдаа ардчилсан хувьсгалд орж ирж байлаа. Тэр үед ямар юмных нь танил тал байх вэ дээ. Биднийг гудамжны хулиганууд гээд, хэзээ ч шоронд хийхэд бэлэн байсан. Тэгж тэмцэж байж ардчиллыг авч ирсэн. Залуус тэмцэж, үзэл санаагаараа гараад ир л дээ. Бид өлсгөлөн зарлаж, жижиг мөргөлдөөн гаргаж, улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглаж байлаа.

-Таны замыг хүү Э.Одбаяр үргэлжүүлж байна гэж ойлгож болох уу?

-Миний хүү миний зам мөрийг үргэлжлүүлж байна гэж хэлэхгүй. Би хүүгээ төрийн бус байгууллагын чиглэлээр ажиллаж байна гэж ойлгож байсан. Тэгсэн нэг мэдсэн улс төр рүү ороод ирсэн. Эхлээд би дургүй байгаагаа илэрхийлсэн. Улс төр гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Дөнгөж гэр бүлтэй болоод удаагүй, нялх хүүхэдтэй байж хэрэггүй гэдгийг нь хэлсэн. Тэрнээс биш намайг залгамжлаагүй.

"ХАГАС ЖИЛД БАГТАЖ ДОТООД ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨ ХИЙНЭ"

-Ардчиллын лидер Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан. Та бүхэн очиж уулзсан уу?

-Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор, нийслэлийн ерөнхий прокурорт хандаж, албан бичиг явуулсан. Хорих ангид Э.Бат-Үүл баатрын хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж, боосон асуудлыг хянаж, хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүссэн. Удахгүй хариу ирэх байх. Өнөө маргаашгүй бид очиж уулзана. Өлсгөлөн зарласан гэдэг та нарын нэгэн адил мэдээлэлтэй байна. Яг биечлэн очоогүй. Биеийн байдлыг нь асууна.

-Ардчилсан намын хувьд намын дотоод зөрчлөө яаж шийдэх гэж байна. Энэ янзаараа ирэх 2024 оны сонгуульд ялагдаж магадгүй л харагдаж байна? 

-Бид хамгийн түрүүнд дотоодод үүссэн үл ойлголцлоо давах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, дараагийн залуу үеэ бэлтгэхэд анхаарна. Намын үндсэн дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг яаралтай батлуулах хэрэгтэй байгаа. Мөн дүрмийн дагуу ротацийн сонгуулиудаа бүх аймаг, дүүргээр явуулна. Намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хороо болон намын анхан дунд шатны дарга нарын сонгууль болдог. Энэ сонгуулиараа гишүүд маань шинэчлэгдэж, өөрийн чинь асуусан манлайлах чадвартай залуу, дунд үеийнхэн орж ирэх байх.

Миний хувьд Ардчилсан намын үндсэн дүрэмд заасан сонгуульд олонх болвол дүрмийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр би хариуцлагаа хүлээх алхмаа хийсэн үү хийсэн. Ардчилсан намын даргаар М.Тулгатыг дэвшүүлж, гурван удаа Улсын дээд шүүхэд хандаж, бүртгэж аваагүй.

Бид одоо дүрмийн өөрчлөлтийн дараа намын даргын сонгууль, бүх шатны ротацийн сонгуулийг зохион байгуулна. Нэг үгээр хэлбэл эхний хагас жилдээ багтаж, дотоод шинэчлэлт, өөрчлөлтөө яаралтай хийж, боловсон хүчнийхээ чадавхыг дээшлүүлэх чиглэлд анхаарна. Мэдээж 2022, 2023 он бол Ардчилсан намын хувьд гадагшаа чиглэсэн сурталчилгаа, бодлогоо таниулах гол ажлаа хийж, 2024 оны сонгуульд өндөр бэлтгэлтэй оролцох зорилгыг тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-30 94.127.223.73

Ene bair ene gazar ard tumniih. Eldew umiig tsewerlej ahmad nastan suudag, nyalh huuhed balchir agaarladag tsetserleg bolgoh ni zuw

Avatar

Зочин 2022-03-30 103.57.95.175

Баясгалангийн газар гэж юу байсын.Данлаа луйвраар аваа биз дээ улсын газрыг улсад нь буцааж өг

Avatar

Zochin 2022-03-30 139.5.218.16

Энэ байрны өмчлөгч нь Шинэ дэвшилт холбоо бөгөөд барилга барих асуудал тус холбооны удирдах зөвлөлөөр орж ирээгүй, яригдаагүй байгаа. Ардчилсан нам байргүй учир бид АН-ын хэрэг эрхлэх газрыг түр хугацаагаар байрлуулж байгаа юмаа.

Avatar

хүннү 2022-03-30 202.179.27.249

Шинэ дэвшилт холбоо гэж одоо байдаг юм уу? Сураг нь тасраад 30 жил болсон. Эрдэнэнийг ярихаар “сэдэрч” байгаа юм уу? МҮДН-гийн угшил нь мөн л дөө. Тэр үед МҮДН, МСДН-д боловсрол сайтай залуус их байсан.

Avatar

ард түмэн 2022-03-30 202.9.46.94

бах мэлхийг баигаа газарт нь цааш нь харуул,хорвоогоос зайлтал нь таиван бүү байлга,өөрөө амиа егүүтгэтэл нь тарчлаагтун

Avatar

Зочин 2022-03-30 202.9.41.86

Шилэн барилга, өндөр барилга хөгжил гэж ардчилагч гэх нөхдүүд сурталдаж ирсэн биз дээ. Одоо гэнэт түүх дурсгал гээд солиороод унах шив. Уг нь наадах чинь коммунистуудын барьсан, тэд нар дотор нь ажиллаж байсан барилга шд. Нураах хэрэгтэй биз дээ, коммунистууд гээд өнгөрсөн нийгмээ хараагаад байдаг ОркҮүлийнхэн.

Avatar

Зочин 2022-03-30 122.201.31.17

Энд аль хэдийн зогсоол түгжрэл хэрээс хэтэрсэн байхад арай дэндэнээ. Ашиглалтанд ороогүй 2 ч том барилга байна. Бүүр 0 зогсолт 00 зогсолт болохнээ.

Avatar

Зочин 2022-03-30 213.87.154.149

^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-03-30 202.126.88.42

Шаадөг муу пиздуу чи зүгээр л зайлаад өгөөч. Өөрөө Баясгалөнтай хувааж идэх гэж байж ч мэдэх галзуу энэ бол

Avatar

Зочин-0 2022-03-30 192.82.78.95

Энэ байшинд бас цахилгаан шугам сүлжээний газар байрлаж бсаныг мэдэх юм бна.

Avatar

Зочин 2022-03-30 192.82.88.232

Уул шугамандаа луйварчид анархи танхай этгээдүүд АН нэрийг хувьчилж авсан. Тэдний замд ардчилалд үнэнч, боловсрол өндөр С.Зориг саад болсон, улмаар С.Зоригийн дараа хулигаануудын гууль нь цухуйж ардчилагчид биш болох нь тодорхой болж, зөвхөн ардчиллын нэр барьсан эрүүгийнхэн байжээ гэж олонд танигдсан түүхтэй юм

Avatar

Чойжоо 2022-03-30 124.158.69.91

алуурчид,хулгайчид,луйварчид,дээрэмчид цугларчАН-г байгуулсан юм билээ.элбэгээ батүүл нар нийлж Зориг даргыгаа нухсан,Эрдэнэ цэрэг хүүхдийг зодож алсан,эхнэрээ цонхоор унагасан,Батхүүгээ МоАХ-ныхон согтоож гонхоор унагаж цааш нь харуулсан, за тэгээд хулгай бол тоочихын аргагүй олон,луйвар мөн адил, Элбэгээ ба хамтрагчид бизнесийг дээрэмдсэн олон баримтбий. Шудрага бусын хонгилоор гэм зэмгүй хүмүүсийг чирч хүнд яланд унагасан.Тэгээд яагаад одоо хүртэл шоронд орохгүй яваад байгаа нь туйлын гайхалт

Avatar

Зочин 2022-03-30 66.181.181.234

Голомтын Баясгалан гэж сахал Эрдэнэбилэгийн 2-р дүр байна. Жонхуутай нийлээд Монголыг тоносон хулгайч нарын бүлгийг яалтай вэ

Avatar

Зочин 2022-03-30 139.5.217.195

Маанагуудын ажил мөн дөө

Avatar

Зочин 2022-03-30 202.126.88.175

Эрдэнээ өөрөө авах гээд дийлээгүй юмаа

Avatar

Зочин 2022-03-30 192.82.69.18

Голомтын Баясгалан чинь сэтгэцийн өвчтэй юм бишүү

Avatar

Зочин 2022-03-30 192.82.73.19

барилгыг нурааж зоригийн хөшөөг зайлуулж өөр газар тавиад ан одоо байхгүйтэй адил 30 жил америк ардчлалаар монголыг сүйрүүлээд нөгөө азийн бар банк дампуурлагч хулгайчид луйварчид авилгачдыг бий болгоод хуулинд захирагдаггүй шоронд орж ялаа эдэлж чаддаггүй цүнх баригч б**с долоогчдийг бий болголоо

Avatar

Зочин 2022-03-30 202.179.25.72

Ээ түмэн наст, наран гэрэлт, мянган мэлмиит, олдошгүй ховор Эрдэнэ минь …????

Avatar

зочин 2022-03-30 202.21.120.66

жинхэнэ жонхуу чи өөрөө шүү

Avatar

Мх 2022-03-30 64.119.29.63

АРДЧИЛСАН НАМЫН НЭРЭЭР ГАРЧ ИРСЭН БҮГД АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ӨӨРСДИЙН НАМЫН НӨХДҮҮДИЙН ЭРХ АШИГИЙГ ХЭТ ДЭЭГҮҮР ТАВЬЖ, БҮҮР БҮДҮҮН ДАРГА НАР НЬ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА ХУВЬЧИЛЖ АВАХ ТАЛ ДЭЭР ИХЭНДЭЭ АЖИЛЛАДАГ ГЭДЭГ НЬ ХУДЛАА БИШ БАЙХ ШҮҮ…

Avatar

зочин 2022-03-30 202.126.90.111

Barilga bariad ch zogsool b** hel yavgan khun ch yavah zaigui tul yun barilga ve Muuhai shunaltai teneguudiig harahaar dotor muuhairch booljis tsutgah yum

Avatar

Зочин 2022-03-30 124.158.68.250

Үнэхээр С.Эрдэнэ бол АН -ын хувьд алт эрдэнэ мөнөөс мөн. Хөлбөмбөгөөр бол АН -ын эрдэнэт хамгаалагч. Харин сонгуулиас өмнө АН даргаа Гантөмөр, Тулгат, Тэмүүжин ….. нтрээр тавих хэрэгтэй. МАН – АН хоёр барагцаалсан тэнцвэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнэ. МАН үүнийг ойлгож туслах нь эрүүл улс төр , бодлого мөн.

Avatar

Зочин 2022-03-30 202.21.108.10

Түүхийн дурсгалт барилгаа нурааж 41./21/ давхар барилга битгий л бариарай!! Нурааж устгаж болохгүй шүү❗

Avatar

МҮАН 2022-03-30 103.57.95.86

Зоригийн хөшөөг Ардчилсан холбооны байрны үүдэнд, түүний хөшөө байгаа газар Наранцацралт агсны хөшөө, Алтанхуягийн зарсан газар дээр Баабарын хөшөө тус тус босох ёстой байж дээ.

Avatar

1206 on 2022-03-30 103.57.95.86

Ардчилсан нам-Ардчилсан Холбоо, Социал-демократ нам-Ардчилсан социалист хөдөлгөөн, Үндэсний Дэвшлийн нам-Шинэ дэвшилт холбоо гэсэн улс төрийн хүчнүүдийн өөрийн гэсэн байрыг Д.Бямбасүрэн гуайн үед олгож өгсөн юм. Тус бүрдээ байртай болсон юм байна. Алтанхуяг Социал-демократ нам тул өөрийн байраа зарсан нь Ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоонд хүртээлгүй. Зоригийн хөшөөг Ардчилсан Холбооны байрны үүдэнд болгож, Зоригийн хөшөөний оронд Наранцацралт агсны хөшөөг босгох, тэр ҮДН-ын гишүүн байсан.

Avatar

ИРГЭН 2022-03-30 66.181.167.254

ЯАСАН ҮГЭЭГҮЙ ШУНАЛ, ХЯЗГААРГҮЙ АМБИЦ /БУРУУ/ БУЗАР АМЬТАД БЭ , ЭНЭ НАМ БУЛААЛЦАЛДААД БАЙГАА ХҮМҮҮС. НАМ Ч ГЭЖ ДЭЭ, НАМЫН ХӨРӨНГӨ, БАЙШИН БАРИЛГА, ГАЗРЫН ТӨЛӨӨ ҮХЭЛДЭЭД БАЙГАА ЮМ УУ ДАА?

Avatar

ЗОЧИН 2022-03-30 150.129.143.252

С. ЭРДЭНЭ ШУНАЛАА ТАТААД АН-ААС, УЛС ТӨРӨӨС АЛГА БОЛООД ӨГӨӨЧ? БАХ МЭЛХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БХАД Л ДАЙРААД БАЙХ ЮМ, БАХ МЭЛХИЙН БАЛГААР ЭНЭ ИХ ШУНАЛ ГАЙГААС БОЛЖ АН ЧИНЬ СҮЙРЧ БАЙНА?, УЛС ТӨРИЙН ГОЛОГДОЛ БОЛСОН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЗАЙЛААЧ?ЗАЛУУЧУУДДАА БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ? ҮГ ДУУГҮЙ ЗАЙЛ? МОНГОЛЫН 1 ХҮН Ч ЧАМАЙГ ДЭМЖИХГҮЙ БОЛСОН ШҮҮ, ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ГҮЙЦЭЭ? ОДОО ЗАЙЛ?

Avatar

зочин 2022-03-30 202.9.46.57

АН ын жүжиг ардчилалыг гуйвуулж хөшөөг нурааж нацист лебариал үзэл бодолтой барууныг дэмжигч нам ,,,Намчирхалгүй байдаг байдаг газартаа өөрсдийн ёс заншил уламжлалаа дээдлэн амьдарцгаая ,,

Avatar

Зочин 2022-03-30 202.126.89.121

Бүрэн мөсөн үндсээрээ устаж үгүй болж байгаа АН-д байр гэж юу яриад байгаа юм. Бүгдийг нь улс хурааж аваад дуудлага худалдаагаар зар.

Avatar

Зочин 2022-03-30 64.119.19.249

АНЫХАН ГЭЖ ЦААСАН БАЙШИН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТАВЬЧИХААД ЯВЖ МЭДЭХ ОРКУУД ШҮҮ

Avatar

Зочин 2022-03-30 202.179.11.230

http://www.supremecourt.mn/nam/2
Дээд шүүхийн сайт дээр АН-н даргаар хэн ч бүртгэгдээгүй байна.

Avatar

Иргэн 2022-03-30 203.98.76.100

Зориг бол Зочин чиний наад үзэл бодлоо илрэхийлэх, бичих эрхийг чинь авчирсан юм мал минь.

Avatar

Зочин 2022-03-30 139.5.218.179

Хүрэлсүх Жонхуу 2 ын ажлыг зохицуулагч нь Луухайны хүүхэд Баясгалан үхэж далд орж байж л….

Avatar

Зочин 2022-03-30 202.21.109.41

Зоригийн хөшөөг нурааж ард түмэнд хэрэгтэй байгууламж барих нь зөв.Зориг ямар гавьяа байгуулсан юм.Ардчилал нэртэй хэсэг хүмүүс ард түмнийг маш олон жил гашуудуулсан.Монголд ардчилал байхгүй Эрдэнэ, Батүүл мэтийн танхай хүмүүсийн бүлэглэл байна.

Avatar

Зочин 2022-03-30 203.98.76.100

Зориг бол Зочин чиний наад үзэл бодлоо илэрхийлэх, бичих эрхийг чинь авчирсан юм мал минь.

Avatar

Зочин 2022-03-30 202.72.246.98

энэ долир баясгалан гэж шунал болсон гамингийн сүнс бнаа.өөртөө мөн ч их зовлон хураах юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж