Хумсны будалт гадаад төрх сэргээх хамгийн хялбар арга. Энэ хаврын хумс будалтын чиг хандлага, тэр дундаа зурхайн ордуудад ямар будалт тохирохыг онцлон хүргэж байна. Хумсаа будуулах түмэн санаан дунд төөрч байвал зурхайн ордныхоо дагуу од эрхсийн зөвлөгөөг дагахад буруудахгүй биз ээ.
Хонь: Орчин үеийн хэв маяг бүхий франц маникюр хамгийн дэгжин биш гэж үү. Мөн хонины ордныхон энэ хавар аялах төлөвтэй байгаа тул сэтгэл сэргээсэн, өнгө өнгөөр ассан, цэвэрхэн будалт сонгоорой.
Үхэр: Тоор нь хөгжилтэй, сэтгэл татам байдал, урам зоригийг илэрхийлдэг. Энэ нь үхрийн ордныхныг бүрэн илэрхийлэх шинж чанарууд гэхэд болно. Хавар ирлээ, төрсөн өдөр тань ч ойртлоо. Хамгийн сайхан улиралд бэлтгэх төгс өнгө тань тоорын өнгө юм байна шүү.
Ихэр: Ихрийн ордныхонд дүрэм гэж үгүй. Тэдэнд сонирхолтой бүхэн таалагддаг. Пастел өнгийн үндсэн будалт дээр өнгө алагласан хээг сонгоорой. Зөвхөн энэ хавраар зогсохгүй бүтэн жилийн турш таны дуртай загвар болох будалт энд байна.
Мэлхий: Та хүмүүсийг хүссэнээрээ байлгах дуртай хүн юм. Энэ будалт танд яг тохирно. Мэлхийг санагдуулам арзгар барзгар хээ нь таны зан чанарыг бүрэн илэрхийлнэ. Энэ нь өөрийгөө хамгаалахын тулд өмсдөг хуягийг мөн бэлгэднэ.
Арслан: Арслангийн ордныхон супер одод шүү дээ. Энэ хавар өөрийгөө гайхуулах цаг. Нүд гялбуулсан бяцхан одод таныг ямар гайхалтай нэгэн бэ гэдгийг өөрт чинь болон өрөөлд мэдрүүлнэ.
Охин: Та загвар, тэр дундаа хумс будалтын сонголт тал дээрээ тун даруухан хүн юм. Энэ хавар мөн л даруухан хэв шинжийг илтгэсэн загварлаг, зөөлөн өнгө сонговол тохиромжтой. Зөөлөн өнгийн будалт хаврын бүх л хувцаслалтад тань зохино.
Жинлүүр: Аливаа зүйлийн тэнцвэрийг хадгална гэдэг хамгийн чухал. Та ч бас энэ төрлийн хүн юм. Дуртай өнгүүдээ хооронд нь уусгасан омбре будалт бол энэ хаврын тань сонголт. Энэ хумсны будалт танд ажил, амралтаа зохицуулахыг өдөр бүр сануулна.
Хилэнц: Хилэнцийн ордныхон гэхээр хурц зан араншинтай гэсэн төсөөлөл бууж байна уу? Тэгвэл энэ хаврын хумс будалтаар өөрийнхөө усны долгио шиг, уян зөөлөн зангаа бусдад харуул. Таныг гаднаа ч, дотроо ч мэдрэмжтэйг хүн бүхэн харах болно.
Нум: Амьдралаас үргэлж гэгээлэг талыг нь олж хардаг нумын ордныхонд тохирсон будалт энд байна. Ажил, амьдрал завгүй буцлахын зэрэгцээ ядарч, нойрмоглосон хаврын улиралд инээмсэглэсэн эможитой будалт хамгийн тохиромжтой биш гэж үү. Нэмэх нь таны ордны өнгө болох үзмэн ягаан өнгө.
Матар: Хумс будалтын тал дээр та бүх зүйл дээр зохицох классик загварт дуртай бололтой. Өдөр оффис хувцаслалт дээр, оройд гоёлын даашинзтай зохицох эгдүүтэй будалтыг танд санал болгож байна. Даруухан пастел өнгөн дээр нэмэх нь бяцхан цэцгэн хээ.
Хумх: Та хүн бүхэнд уриалгахан тусладаг сахиусан тэнгэр юм байна шүү дээ. Тэнгэрийг санагдуулам энэ хумсны будалт таныг бүрэн илэрхийлнэ. Бусдын эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулдаг, уужуу сэтгэлт нэгэн гэдэг сэтгэгдлийг хүн бүхэнд төрүүлэх үүлэн хээтэй будалт.
Загас: Загасны орд нь Далайн ван гаригт харъяалагддаг. Тиймээс та энэ хавар далай тэнгисийг санагдуулам сувдан чимэглэлтэй хумсны будалт сонгоорой. Энэ нь мэдээж хиймэл сувд шүү дээ. Ойр дотныхоо хүмүүсийн дунд хамгийн нандин сувд нь гэдгийг мэдрүүлэх дэгжин будалтыг санал болгож байна.
Эх сурвалж: INSTYLE
Холбоотой мэдээ