Оросын оршин тогтнохуйд заналхийлбэл цөмийн зэвсэг ашиглана

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Оросын оршин тогтнохуйд заналхийлбэл цөмийн зэвсэг ашиглана

Оросын оршин тогтнохуйд заналхийлбэл цөмийн зэвсэг ашиглана

"ОХУ нь Украинд хийж буй дайнаас шалтгаалж бус зөвхөн Оросын оршин тогтнохуйд заналхийлсэн нөхцөлд л цөмийн зэвсэг ашиглана" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Цөмийн зэвсэгтэй ОХУ нь цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд түрэмгийлэл явуулж буйд олон улс санаа зовниж байгаа юм.

Энэ талаар "PBS Newshour" агентлагийн сурвалжлагч Райан Чилкот Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуусанд дээрх хариултыг өгчээ. Тэрбээр "Мэдээжийн хэрэг, ямар ч ажиллагаа цөмийн зэвсэг ашиглах шалтгаан болохгүй. Зөвхөн манай улсын оршин тогтнохуйд л заналхийлсэн нөхцөлд цөмийн зэвсэг ашиглаж, аюулыг устгана гэсэн аюулгүй байдлын маш тодорхой үзэл баримтлалтай. Тиймээс энэ хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын оршин тогтнол болон Украин дахь цэргийн ажиллагаа нь өөр зүйлс юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ:AXIOS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж