ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулан даатгуулагч-иргэддээ чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уг хамтран ажиллах гэрээний 2.4.11-т заасны дагуу Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагч-иргэнээс батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх үүргийг хүлээсэн байдаг. Хэрвээ гэрээт эрүүл мэндийн байгууллага уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт өргөдөл гаргах боломжтой бөгөөд манай байгууллага хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэн ажиллана.
Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, даатгуулагч-иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүйгээр үйлчлэхийг уриалж байна. ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг эндээс аваарай.
Холбоотой мэдээ