FBI: Оросын хакеруудыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

FBI: Оросын хакеруудыг эрэн сурвалжилж байна

FBI: Оросын хакеруудыг эрэн сурвалжилж байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос /FBI/ цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийг онилсон Оросын хакеруудыг нэрлэжээ. Тодруулбал, ОХУ-ын дөрвөн иргэнийг дэлхийн эрчим хүчний компаниудад сүйрлийн үр дагавартай, хүний биед хохирол учруулахуйц арга техник ашигласан гэж буруутгажээ.

Яллах дүгнэлтэнд дурдсанаар, энэ хакерууд нь 2012-2018 оны хооронд Их Британи, Ирланд болон Хятад тэргүүтэй 135 орчим улсад ажилласан гэжээ. Олон тооны хакердах үйлдлийн ар талд КГБ-ын залгамжлагч буюу ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба байсан гэж үзэж байна. Дөрвөн хакерт хоёр төрлийн яллах дүгнэлт үйлджээ. Эхнийх нь Оросын Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан Евгений Викторович Гладкихийн эсрэг байв. Мөн Оросын аюулгүй байдлын албанд ажиллаж байсан гэх Павел Александрович Акулов, Михиал Михаилович Гаврилов, Марат Валерьевич Тюков нарын эсрэг яллах дүгнэлт үйлджээ.

Холбооны мөрдөх товчооны ерөнхий прокурорын орлогч Лиза Монакогийн хэлснээр, хакеруудын талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.доллар хүртэл урамшуулал олгох болжээ. Тэднийг АНУ болон дэлхий дахины чухал дэд бүтцэд нэвтэрч, заналхийлсэн хэрэгт буруутгаж байна.

Тэдний хийсэн халдлагуудын нэг нь Саудын Араб дахь нефть химийн үйлдвэрийг онилсон бөгөөд тусгайлан бүтээсэн хортой программ нэвтрүүлсэн гэв. Уг программ нь хорт хий ялгаруулах эсвэл дэлбэрэлт үүсгэх зэрэг хүний амь нас, байгууламжид томоохон эрсдэл учруулах магадлалтай ажээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж