Н.Мөнхбатын цагдан хорих хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Н.Мөнхбатын цагдан хорих хугацааг сунгав

Н.Мөнхбатын цагдан хорих хугацааг сунгав

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх  захирал асан  Н.Мөнхбатыг хоёрдугаар сарын 23-нд нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан.  Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа  дуусч шүүхээс дахин нэг сар сунгасан байна.

Зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу оргон зайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч, шүүгчдэд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдан хорих шийдвэр гаргадаг.

Н.Мөнхбатын хувьд дээрх үндэслэлийн аль нь ч байхгүй гэдгийг түүний өмгөөлөгч Н.Ариунболд мэдэгдэж байв.

Тэрбээр "Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тус компани нь Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар Н.Мөнхбатыг буруутгаж, 2014 оноос хойш  шалгаж байна.

Прокурор өөрийнхөө үзэмжээр цагдан хорих санал гаргасан. Ямар учраас цагдан хорих санал гаргаснаа прокурор нотолж чадаагүй. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа учраас Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байна. Цаашлаад ХЭҮК, Үндсэн хуулийн цэц, хүний эрхийн олон улсын байгууллагад хандана. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр нийгэмд ойлгуулж байна.

"Н.Мөнхбат дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэх үндэслэлээр цагдан хорих санал гаргасан нь хүнийг илт гүтгэж байна. Энэ санал нь хуульд зааснаар нотлох баримттай байх ёстой. Шууд бодлоо тулгаж болохгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж