Усны ослоор 64 хүүхэд  амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Усны ослоор 64 хүүхэд  амь насаа алджээ

Усны ослоор 64 хүүхэд  амь насаа алджээ

Онцгой байдлын ерөнхий газраас өрнүүлж буй Үер усны аюулаас үрсээ хамгаалья аяны талаарх хэвлэлийн хурал өнөөдөр /2022.03.29/ боллоо.


Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан сүүлийн арван жил судалгааг үзэхэд бага насны хүүхэд үер усны аюулд эрсдэх байдал тогтвортой буураагүй байна. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд  өсөх хандлагатай байгаа аж. Тодруулбал, цар тахлын хоёр жилийн хугацаанд  дотоодын аялал жуулчлал ихэссэн. Үүнээс үүдэн усны осол нэмэгдэх хандлага их байна.  2020, 2021 онуудад усны ослоор нийтдээ 64 хүүхэд  амь насаа алджээ. Үүнийг өмнөх хоёр жилтэй харьцуулахад даруй хоёр дахин нэмэгджээ.

Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж. Болормаа:

-Үер усны аюулаас хамгаалах сургалтыг голдуу эцэг, эхчүүдэд явуулдаг. Мөн анги удирдаж буй багш нарт зугаалга,  байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаарх сургалтыг явуулдаг. Улсын хэмжээд 25 усан бассейн бий. Сургалтын байгууллага бүр усан бассейнтай болох боломж одоогоор алга. Үер усны аюулаас сэргийлэх талаарх хичээл сургалтын хөтөлбөрт байдаггүй.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ:

-Нийтлэг тохиолдож буй ослууд дээр шалтгаан нөхцөлийн дүгнэлт хийдэг. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд гамшиг судлалын үндэсний хүрээлэн ажилладаг. Усанд сэлэх анхан шатны мэдэгдэхүүн нийт иргэд дунд хангалтгүй байна. Ихэнх хүмүүс гол, ус, нуур бараадан амардаг.  Энэ маш өндөр аюул, эрсдэлийг дагуулж байгаа юм. Иргэд амарч зугаалж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сулруулдаг. Усанд орж болохгүй гэж хорихоос илүүтэй боломжтой нуур голын эрэг дагуу зуны халуунд сэрүүцэх боломжтой аюулгүй, усан цогцолборуудыг байгуулах саналыг гэж засаг захиргааны нэгжүүдэд хүргэсэн.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж