Украины баруун хэсэгт орших Львов хотын гагнуурын цехэд ажилчид хандивын ачааны машинд ган хавтан нэмж, армийн тээвэр болгон сайн дурын байлдагчдад хүлээлгэн өгч байна. Гагнуурчид цэргийн машин болгож засварлаж буйгаа эх орондоо тусалж байна гэж үздэг байна. Бүгд өөрсдийн “Ялалт биднээс шалтгаална” гэх уриан доор ажилладаг гэж засварчин Остап Даценко “Associated Press” агентлагт ярьжээ .
Украины арми Оросын цэргийн хүчнээс тоо бага ч сайн дурынхны тусламжтайгаар Киев хотыг буцаан авсан байна. Нийт Украины төлөө байлдаж буй дайчдын 40 хувь нь сайн дурынхан ба механикч, гагнуурчид, гаднын орноос ирсэн хүмүүс тус тоонд багтана. Армийн тээвэр болгож буй машинуудыг иргэд өөрсдөө хандивладаг ба зарим нь зам дээрх эзэнгүй тэргүүдийг засаж янзалдаг ажээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ