"Олимпийн хорооны хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандана"

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

"Олимпийн хорооны хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандана"

"Олимпийн хорооны хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандана"

Монголын даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Олимпийн хороо өчигдөр/2022.03.28/ ээлжит чуулганаа хуралдуулсан ч зарим спорт холбоодын төлөөллийг оролцуулаагүй юм. Угтаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд Монголын даамын холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь Ч.Бат-Эрдэнэ гэж бүртгэсэн аж.

Гэвч олимпийн хорооны зүгээс “Даамын холбооны ерөнхийлөгчийн талаарх өөрчлөлт Улсын бүртгэлийн мэдээлэлд тусгагдаагүй байх бөгөөд А.Ундрааг даамын холбоог төлөөлөх эрхтэй гэж бүртгэгдсэн байна” гэх хариуг өгчээ.

-Таныг олимпийн хорооны ээлжит чуулганд оролцуулсангүй гэж байна. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Миний хувьд оролцох эсэх нь чухал биш. Хамгийн гол нь даамны холбоо. Монгол Улсын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй олон мянган тамирчинтай холбоо л доо. Ийм холбооны төлөөлөл байхгүй болсон нь л харамсалтай. А.Ундраа гэдэг хүний нэр яригдаж буй шалтгаан нь 2018-2022 оны хооронд манай холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд өнгөрсөн оны сүүлд, энэ оны эхээр ажлаа хүлээлгэн өгч, манай удирдах зөвлөл хуралдаж, намайг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сүүлдээ ерөнхийлөгч болгон баталсан. Учир нь олимпийн хороон дээрх төлөөлөл нь заавал ерөнхийлөгч байдаг. Өөрөөр хэлбэл, даамын холбоог би төлөөлж байгаа юм.

Гэтэл хуучин ерөнхийлөгч байсан, одоо даамын холбоонд ямар ч хамааралгүй болсон хүн гэнэт өргөдөл өгсөн гэж олимпийн хороо ярьж байна. Намайг биш даамын холбооны төлөөллийг хүлээж авсангүй. Хурлаа хийгээд бид энэ хүнээр холбоогоо төлөөлүүлнэ гээд явсан зүйлийг тоосонгүй.

Даамын холбооны хурал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болно.

-Тэгэхээр олимпийн хороо нь гишүүн холбооныхоо төлөөллийг оролцуулалгүйгээр ээлжит чуулганаа хийж байна гэсэн үг үү?

-Энэ бол олимпийн Хартийн зөрчил болж байгаа юм. Гишүүн холбооныхоо төлөөллийг оруулалгүй чуулганаа хийсэн. Олимпийн Харти болон олимпийн хорооны дүрэм зөрчигдөх гэж байна гэж бичиг явуулсан ч нэмэр болсонгүй. Миний энэ чуулганд оролцох эсэх чухал биш. А.Ундраа нь байна уу? Ч.Бат-Эрдэнэ нь байна уу? ялгаагүй. Гэхдээ хоёуланг нь түдгэлзүүлсэн нь хачирхалтай. Угтаа нэг нь хувь хүн, нэг нь даамын холбооны ерөнхийлөгч шүү дээ. Ингээд өнөөдөр даамын холбоог төлөөлөлгүй болгочихлоо.

Даамын холбооны цаана олон мянган тамирчдын эрх ашиг хөндөгдөж байгаа учир манай холбоо энэ хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандана. Гарцаагүй шүүхэд ялж, энэ хурал хүчингүй болох нь ойлгомжтой. Төлөөллийг тэр чигт нь байхгүй болгоно гэдэг холбоог нь байхгүй гэж үзсэн хэрэг. Холбоог хуралд оролцуулахгүй байх үндэслэл байхгүй. Дүрмийн үндэслэл байх хэрэгтэй ш дээ. Ямар ч тийм юм байхгүй. Хамааралгүй болсон хүний үгээр маргаантай гэж үзээд л А.Ундаа, Ч.Бат-Эрдэнэ хоёрын аль алийг нь түдгэлзүүлчихлээ. Энэ бол шүүх дээр очих ёстой асуудал. Шүүхэд өгнө.

-Та олимпийн хорооны үйл ажиллагааг ил тод шүүмжилдэг хүмүүсийн нэг. Аль нэг албан тушаалын сонгуульд өрсөлдөх бодол байв уу?

-Би олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн байсан. Миний материалыг хүлээн авчихсан. Тэр надад ч гэсэн хувь нь байгаа. Олон нийтэд дэлгэж болно. Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхгүй гэсэн үү? Дотор орж үг хэлүүлэхгүй гэсэн үү? ямар нэгэн байдлаар ийм зүйл болчихлоо. Давхар би хувь хүний зүгээс шүүхэд хандаж болохоор байдал үүссэн.

-Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Э.Мөнх-Очир олимпийн хорооны дүрмийг яаралтай шинэчлэх хэрэгтэй гэж байсан. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Би санал нэг байна. Дүрэм дээр бид олон жил маргаж байна. 2016 онд баталсан болхи дүрмээр яваад л байна. Олон улсын олимпийн хорооноос хүн ирж, хурлыг баталгаажуулж байна. Энийг миний зүгээс зориуд, хууль бус, Хартийн бус үйлдлийг дэмжиж, зарчимгүй үйлдэл хийж байна гэж харж байгаа.

-Саяхан шинээр сонгогдсон ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпийн хороог нээлттэй, шилэн болгоно гэж хэллээ. Та үүнд хэр итгэлтэй байна вэ?

-Бид нар дүрмээ засаад, Хартигаа дагавал болчих асуудал. Заавал нэг дарга гарч ирээд ил болгох асуудал биш. Харти дээр ил байх ёстой гээд заачихсан. Хартигаа л мөрд. Хартиг мянга хэвлээд орчуулах нь чухал биш. Мөрдөх л ёстой. Монголд өнөөдөр Харти мөрдөгдөөгүй байна. Мөрдөгдөөгүй байгаа учир олимпийн хорооны хашаан дахь олимпийн хорооны хөрөнгөөр баригдсан барилга Э.Бадар-Ууганых. Сая Э.Бадар-Ууган хөрөнгөөр баригдаагүй гэж байна лээ. Баригдсан гэх баримтыг нь би харуулж болно. Хөрөнгөөр баригдаад хувь хүнд бэлэглэчихсэн. Тэр хүнээс нь Э.Бадар-Ууган худалдаад авчихсан. Үнэ нь тодорхойгүй, нууц гэх мэтээр яриад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж