"Ардчиллыг би шороон доор орсон ч дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

"Ардчиллыг би шороон доор орсон ч дэмжинэ"

"Ардчиллыг би шороон доор орсон ч дэмжинэ"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн  гуравдугаар сарын 7-нд бичсэн "В.Путин колончлолоо сэргээх үү" гэх утгатай нийтлэлийг прокурорын байгууллага ар гэрт нь дамжуулаагүй буюу  хэвлэн нийтлэх эрхийг нь  хаасан байдаг. Улмаар Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ сэргээлгэхээр гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн  өлсгөлөн зарласан. Түүний биеийн байдлын талаар өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа.


Тэрбээр "Прокурорын байгууллага Э.Бат-Үүлийн "В.Путин  колончлолоо сэргээх үү" нийтлэлийг өчигдөр ар гэрт нь шуудангаар илгээсэн байна.  Улмаар нийтлэл нь сайтад нийтлэгдсэн.  Тиймээс Э.Бат-Үүл  өлсгөлөнгөө зогсоосон. Биеийн байдал хэвийн байна.  Гэхдээ дахиж хэвлэн нийтлэх эрхийг нь хаахыг үгүйсгэхгүй. Учир нь прокурор болон хорих ангийн удирдлагууд  Э.Бат-Үүлийн  хэвлэн нийтлэх эрхийг  сэргээсэн талаар албан ёсоор мэдэгдээгүй.  Э.Бат-Үүл гуай надаар дамжуулж дараах үгсийг олон түмэнд хүргэхийг хүссэн.

Тэрбээр "Орос, Украины дайн буюу дарангуйлал, ардчилал хоёр тэмцэлдэж байна.  Монгол Улс В.Путины колончлол, хуучин Зөвлөлт холбоот улсын системд ороход маш ойрхон байна. Монголын хууль, шүүхийн байгууллагад хүртэл В.Путины гар хөл байгаа гэдгийг ард түмэн ойлгоосой.  Би Украиныг өмөөрөх эрхтэй. Тиймээс би Украиныг шоронгоос дэмжиж байна. Ардчиллыг би шороон доор орсон  ч дэмжинэ. Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж тэмцсэн сэтгүүлч, твиттерийн жиргээч нартаа баярлалаа" гэж хэлүүлсэн. 

Монголчууд эрх чөлөө тусгаар тогтносон үнэт зүйлс рүү нь халдахаар тэмцдэг ард түмэн. Тиймдээ ч Э.Бат-Үүл гуайн хэвлэн нийтлэх эрхийг хаасан нь  тусгаар тогтносон ардчилсан Монгол Улс гэх мэдрэмжийг нь сэргээсэн юм болов уу гэж бодож байна. Иргэдийн эх орноо гэх сэдлийг эргэн сэргээсэн прокурорын байгууллагад зориуд БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж