“Хохирогчид гар, цээж, толгойндоо гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

“Хохирогчид гар, цээж, толгойндоо гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн”

“Хохирогчид гар, цээж, толгойндоо гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн”

Шангрилагийн хойд талын замд зам тээврийн ноцтой осол өнгөрсөн шөнө /2022.03.28/ гарсан. Тээврийн цагдаагийн албаны ахлах Б.Энхболдоос энэ талаар тодруулаа.


-Хохирогчдын биеийн байдал хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ослын улмаас гурван хүн гэмтсэн. Биеийн байдал хэвийн байна. Тэднийг ГССҮТ-д шилжүүлэн, яаралтай тусламж үзүүлэн эмчилгээ хийж байна. Хохирогчид нас бараагүй. Нарийн мэргэжлийн эмч нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Зам тээврийн ноцтой осол гарах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “UB mart” худалдааны төвийн урд замд  өчигдөр буюу 28-наас 29-ны шилжих шөнө 23:00 цагийн үед гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ТЦА-ны шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газрын үзлэгийг хийж шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд Приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Бенз маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн байсан. Нөхцөл байдлыг  урьдчилсан байдлаар илрүүлж, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

-Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд гэмтсэн гурван иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн.

-Иргэд болон жолоочдод ямар анхааруулга, зөвлөмж өгөх вэ?

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, орой үдшийн цагаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн иргэд шөнийн цагаар такси барихдаа аль болох гэрэлтүүлэгтэй зам дээр зогсох хэрэгтэй. Зам руу орж такси барихгүй эрсдэл их. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх нь зөв.

ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр 31 настай Б баруун шуу ил хугаралтай байсныг мэс засал хийж ясны гэмтлийг эмчилсэн. 21 настай Э тархи дунд зэргийн бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүрний хэсэгт оёо тавиулсан. 22 настай М цээж дарагдалттай, бүтэн биеийн доргилттой гэх оноштойгоор ГССҮТ -д хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бусад төрлийн шинжилгээнүүдийг нарийвчлан хийнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж