Нийслэлийн Онцгой байдлын газраас байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалан оролцоог нэмэгдүүлэх, хууль эрхзүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг эхлүүллээ.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 593, аврах ажиллагааны 32, нийт 625 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл ослын тоо 25, 2 хувиар өссөн дүнтэй байна. Шар өвсний түймэр 24, ойн түймэр нэг удаа бүртгэгджээ.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2022 оны 04, 05 дугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ