Азарган тахианы зодооны үеэр 19 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Азарган тахианы зодооны үеэр 19 хүн амиа алдав

Азарган тахианы зодооны үеэр 19 хүн амиа алдав

Мексикт сүүлийн жилүүдэд болоогүй аймшигтай буудалцаан өрнөв. Азарган тахиа зодолдуулах нууц тэмцээний үеэр зэвсэгт этгээдүүд гал нээж 19 хүний аминд хүрчээ. Мексикийн хамгийн хууль үйлчлэдгүй гэж хэлж болох Мичоакан мужийн баруун эргийн Лас Тинажас хотод зэвсэгтэй этгээдүүд 16 эрэгтэй, гурван эмэгтэйг буудан хөнөөжээ.

Жалискогийн Шинэ үеийн картель гэгдэх хар тамхины томоохон бүлэглэлтэй орон нутгийн цагдаа нар тэмцэж эхэлснээр тус хотод хүчирхийлэл улам бүр нэмэгдсэн байна. Андрес Мануэль Лопез Обрадор 2018 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үед бүлэглэн хүчирхийлэлд   хүн амины хэргийн дээд хэмжээг  оноодог байв.

Ялын дээд хэмжээг тогтоосон ч Мексикийн тус хотод хар тамхины зэвсэгт бүлгүүдийн тулаан өрнөсөөр байна. Мөн энгийн иргэд ихээхэн хохирсоор байгаа юм. Өнгөрсөн сард АНУ Мичоакан мужаас авдаг байсан авокадогийн импортоо түр хугацаанд зогсоосон. Учир нь бүс нутгийн гэмт  бүлэглэл авокадо тээвэрчдийн аминд хүрнэ гэж заналхийлээд байсан юм.

Эх сурвалж: sky news 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж