Байден: Баячуудын татварыг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Байден: Баячуудын татварыг нэмнэ

Байден: Баячуудын татварыг нэмнэ

Ерөнхийлөгч Жо Байден баячуудын татварыг нэмэгдүүлж, цагдаагийн хүчин, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтийг сайжруулахыг шаардсан төсвийн төлөвлөгөөг өчигдөр зарлав. Ингэснээр төсөв бага салбарт  илүү үр өгөөжийг хүртээж, холбооны алдагдлыг нөхөж чадна гэж ажиглагчид үзэж байна.

Цагаан ордонд Жо Байден төсөв санхүү хариуцсан захирал Шаланда Янгтай уулзаж, цаашдын төлөвлөгөөг ярилцсан байна. Жо Байден болон түүний засаг захиргаа аюулгүй байдал, хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж АНУ-ыг хүчирхэг болгож чадна гэж үзэж байна.

Байден аравдугаар сард хэлэлцэж эхлэх 2023 оны санхүүгийн зардалд 5.8 их наяд ам.долларыг төлөвлөсөн ба алдагдал 1.15 их наяд ам.доллар болно гэж тооцож байна. Тиймээс жилийн 400 мянган ам.доллараас их орлого олдог иргэдийн татварыг нэмэгдүүлэх юм.

Жилийн орлого нь 100 сая ам.доллар давдаг бол татвар 20 хувиар нэмэгдэнэ.

Нийт иргэдийн 0.1 хувийн татварыг нэмэгдүүлснээр батлан хамгаалах салбарт 795 тэрбум, дотоодын хөтөлбөрт 915 тэрбүм ам.доллар төлөвлөх юм байна. Үлдсэн хувийг эрүүл мэндийн салбар, нийгмийн даатгал, үндэсний өрийн цэвэр хүү зэрэг зайлшгүй зардалд зориулах төлөвлөгөөтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: AP 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж