Архины хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Архины хуулийг хэлэлцэнэ

Архины хуулийг хэлэлцэнэ

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2022.03.29/ 14:00 цагт  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хуулийн төсөлд архи граммлаж зарах тухай  тусгасан нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. 

Харин хууль санаачлагчид "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хэлж байлаа. 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байжээ. Харин 2019 онд энэ хэмжээ нэг хүнд 28.8 литр болж Монгол Улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигдсэн байна.  

Хуулийн төсөлд ТУСГАСНААР:

  • “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж  авна” гэжээ. Гэвч архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.
  • Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
  • Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой.
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгоно.
  • Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор тусгасан. 
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг улсын хэмжээнд нэгдмэл байдлаар Засгийн газар баталдаг байхаар, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нөхцөлүүдийг боловсронгуй болгож, үндэслэл бүрийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж