Шанхайд хөл хорио тогтоосны дараа дэлхийн нефтийн үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Шанхайд хөл хорио тогтоосны дараа дэлхийн нефтийн үнэ буурав

Шанхайд хөл хорио тогтоосны дараа дэлхийн нефтийн үнэ буурав

Хятадын санхүүгийн болон үйлдвэрлэлийн томоохон хот болох Шанхайд олон нийтийн хөл хорио тогтоосны дараа дэлхийн нефтийн үнэ буурч эхлэв. Брент төрлийн газрын тосны үнэ 4.50 ам.доллараар буурч, цаашид нефтийн үнэ улам буурах болно гэх болгоомжлолыг бий  болгов.

Шанхай хотод Даваа гаригаас эхлэн хөл хорио тогтоосон ба хөрөнгийн бирж бүх алдагдлаа нөхөхөөс өмнө нефтийн үнэ буурчээ. Нефтийн үнийн олон улсын жишиг болох Брент маркийн газрын тосны фьючерсийн гэрээ 4 хувиар буурч, баррель нь 115.80 ам.доллар боллоо. Хэдийгээр нефтийн үнэ унасан ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 80 хувиар өндөр өртөгтэй байгаа юм.

Арилжаа эрхлэгчид  Хятадын “Covid-0” бодлого үр дүнтэй байгаад санаа зовж байна гэж “SPI Asset Management”-ийн менежер Стивен Иннес хэлэв. Тэрбээр нефтийн нийлүүлэлт тасалдаж, үнэ улам буурна гэсэн хүлээлт бий болж буйг онцлов. Гэсэн  ч Хятадын “Hang Seng Bank”-ийн ахлах эдийн засагч Дан Ванг хөл хорио тогтоосноор эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна. Учир нь Шанхай хотын ихэнх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ба ажилчдын хяналтыг сайжруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж