Уилл Смит шагналаа хураалгаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Уилл Смит шагналаа хураалгаж магадгүй

Уилл Смит шагналаа хураалгаж магадгүй

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит зөвтгөх аргагүй зан авир  гаргаж Крис Рокыг алгадсандаа уучлалт хүсэв.  Уилл Смит өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Би олон нийтийн  өмнө уучлалт хүсмээр байна, Крис. Миний үйлдэл хэрээс хэтэрсэн. Намайг уучлаарай. Би зөвтгөх аргагүй үйлдэл хийсэн нь үнэн. Гэхдээ эхнэрийн минь өвчний талаар хошигноход миний тэвчээр алдрах шиг л болсон. Хүчирхийлэл бол хортой зүйл. Би өөрийн үйлдлээсээ маш их ичиж байна. Намайг уучлаарай” гэж бичжээ.

Уилл Смит уучлалт хүсэхээс өмнө АНУ-ын Кино урлагийн академиас түүний үйлдлийг буруутгаж байгаагаа мэдэгдсэн.

"Бид уг хэргийн талаар албан ёсоор шалгалт хийж эхэллээ. Мөн манай дүрэм, ёс зүйн стандарт болон Калифорнийн хуулийн дагуу цаашид авах арга хэмжээ, үр дагаврыг судлах болно" гэж Кино урлагийн академи мэдэгдсэн байна. Уилл Смит болон түүний баг хамт олон уучлалт хүсэж, учир шалтгаанаа тайлбарласан цагт Оскарын шагналаа авч үлдэнэ гэж бодож байгаа ч нөхцөл байдал нэлээн хүндрэх төлөвтэй байна. Мөн Крис Рокын зүгээс Уилл Смитын уучлалт хүссэн нийтлэлд хариу өгнө гэж олон нийт хүлээж байна. Одоогийн байдлаар Крис Рок Уилл Смитын эсрэг цагдаад гомдол гаргаагүй байгаа юм. Академийн удирдлага Смитийг Оскарын цаашдын  үйл ажиллагаанаас хасах талаар бодолцож байгаа гэж ойрын эх сурвалж “CNN” агентлагт мэдээлжээ.

Крис Рок шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смитын эхнэр Жада Пинкетт Смитын үс халцрах өвчнөөр нь хошигносон юм. Тухайн үед Уилл Смит инээж буй мэт босон, тайзан дээр гараад Крис Рокыг алгадан бүх үзэгчдийг цочирдуулав. Мөн алгадсаныхаа дараа "Миний эхнэрийг нэрийг хараал идсэн амнаасаа авч хая" гэж хашхирсан.

Эх сурвалж: Cnn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж