С.Эрдэнэ, З.Энхболд нар маргалдав

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ, З.Энхболд нар маргалдав

С.Эрдэнэ, З.Энхболд нар маргалдав

2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаа 2020 онд давтсан АН-ын дарга асан З.Энхболд үе, үехэн утааг шүүмжилж жиргэхээс өөр онц зүйлгүй сураг алдраад байв. Тэгвэл АН-ын даргын сунгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд З.Энхболд, С.Эрдэнэ нар Х.Баттулгаас болж ам мурийгаад амжив. Учир нь Х.Баттулгыг ноцтой хүн амины гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн гэх утгатай ‘Offshore news’ сониныг хөдөө орон нутагт тараасантай холбоотойгоор тэд муудалцжээ.

АН-ын дарга асан З.Энхболд "АН-ын  даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн” гэж жиргэжээ.

Түүний хариуд АН-ын дарга С.Эрдэнэ “З.Энхболд нууц эзнээ хамгаалж нуувчнаасаа ил гарчээ. Би амьд шүү. Х.Баттулгыг  хамгаална. Аятайхан байгаарай гэж хэнийг ч юм айлгаж сүрдүүлсэн  өнгө аястай мэдэгдэл гаргажээ. Х.Баттулгыг  даврааж, АН-аас итгэл хүлээлгэж томилсон албыг унагасан даа З.Энхболд.

АН-ын дарга асан З.Энхболд "Сонгуульд ялагдаад хоёр жил боллоо. АН дүрмийн дагуу ажлаа өгөөч".

АН-ын дарга С.Эрдэнэ "Чам шиг урвагчаас хоёр нүүртэй Х.Баттулгын гардан зохион байгуулсан төрийн хутгуураас болж АН-ялагдсан. Чи надад ялагдсан. АН-ын есөн  гишүүнтэй ялсан.  МАН-ын 65-н гишүүнтэй тийм л АН-ыг тарааж хаячхаад өгсөн биз дээ" гэжээ. 

Дашрамд дурдахад, АН-д үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал З.Энхболдоос эхлэлтэй. 2012 онд Ардчилсан нам олонх болж, ялалтдаа хэт бардсан нь АН-ын дотоод хагарлын суурийг тавьсан. Тодруулбал, Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг З.Энхболдын фракц, МАН-ынхантай нийлж огцруулж, намын даргын суудлыг Н.Алтанхуягаас авсан байдаг. Ингээд З.Энхболдоор удирдуулсан АН өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бүгдээрээ гудамжинд гарцгаасан билээ.

Ямар нэгэн албан тушаалд очихгүй гэж  байсан З.Энхболд 2017 оны нэгдүгээр сард нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгч Х.Баттулгын бүхий л улс төрийг тайзны араас дэглэсэн. Үүнийгээ өнөөдөр  ч нотолж явна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж