Роман Абрамович хэлэлцээний үеэр хордсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Роман Абрамович хэлэлцээний үеэр хордсон байж болзошгүй

Роман Абрамович хэлэлцээний үеэр хордсон байж болзошгүй

Украин-Беларусийн хил дээр энэ сарын эхэнд болсон энхийн хэлэлцээний үеэр Оросын тэрбумтан Роман Абрамовичид хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Одоо эдгэрсэн хэдий ч тухайн үед Челси клубын эзний нүд нь өвдөж, арьс нь гуужиж байсан гэв. Украины энхийн хэлэлцээрийн хоёр төлөөлөгч ч бас хордсон байх магадлалтай гэжээ.

Нэгэн мэдээнд энэ хордлогыг яриа хэлэлцээг сэвтүүлэхийг хүссэн Орос дахь хатуу үзэлтнүүд зохион байгуулсан гэж мэдэгджээ.

Энэ мэдээлэл ил болсны дараахан АНУ-ын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, тэдний шинж тэмдэг хордлого биш, харин байгаль орчны хүчин зүйлээс шалтгаалсан байна гэжээ. BBC-ийн аюулгүй байдлын сурвалжлагч Фрэнк Гарднер хэлэхдээ, Украинд химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн санааг АНУ няцаахыг хүсэх нь гайхах зүйл биш, учир нь энэ нь тэднийг хариу арга хэмжээ авахад түлхэц болно гэсэн байна.

Оросын тэрбумтан энэ сарын эхээр Москва, Киевийн хооронд хэд хэдэн удаа хэлэлцээ хийжээ. Тэрээр энэ аяллын үеэр ноён Зеленскийтэй уулзсан гэх мэдээлэл байгаа ч баталгаагүй.

"Bellingcat" гэх эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүлэг Абрамович болон хэлэлцээрт оролцогчдыг "химийн зэвсэгт хордсон шинж тэмдэгтэй" гэж мэдэгдэв. Тодруулбал, "нүд, арьсны үрэвсэл, нүд өвдөлт" зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

Абрамович гуравдугаар сарын 14-нд Израилийн Тель-Авивын нисэх онгоцны буудал дээр олны өмнө гарч байсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж